Алтан төлийн эзэнд шагналыг нь гардууллаа
“АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” Шагдарсүрэнгийн Цэрэндоржийн гэр бүл
2025.03.10

Алтан төлийн эзэнд шагналыг нь гардууллаа

Дундговь аймгийн Адаацаг сумын малчин Шагдарсүрэнгийн Цэрэндоржийн гэр бүл “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”, Д.Батхуягийн гэр бүл Монгол Улсын Аварга малчин болж шагналыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат гардууллаа. 

Монгол Улсын Аварга малчин Д.Батхуягийн гэр бүл

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Дундговь аймгаас 9 аварга малчин, 1 Хошой аварга малчин төрөн гарсан сайхан жил болж байна.