Говийг усжуулах судалгааны нэгжийг зохион байгуулав
2025.06.09

Говийг усжуулах судалгааны нэгжийг зохион байгуулав

Монголын говийг усжуулах нь байгаль, эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой, олон жилийн турш яригдаж ирсэн томоохон сорилт билээ. Говийн бүс нутгийг усжуулах, усан хангамжийг нэмэгдүүлэх судалгаа, шинжилгээ хийх, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, салбар дундын бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Говийг усжуулах судалгааны нэгжийг зохион байгуулав.

Говийн бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд улс төрийн тууштай дэмжлэг үзүүлж ирсэн, Говийн бүсээс сонсгогдсон  УИХ-ын гишүүд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-ны Сайд С.Одонтуяа нарт талархал илэрхийлье. Цаашид Говийн бүс нутгийн усан ххнгамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцоолж, экосистемийн тэнцвэр алдагдахаас сэргийлэх, ус ашиглалтын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, санхүүгийн өндөр зардлыг санхүүжүүлэх механизм бүрдүүлэх, олон нийт, орон нутгийн иргэдийн соёлын болон байгаль хамгааллын шалтгаантай хандлагын өөрчлөлтийг жолоодох гэх мэт нүсэр ажлууд хүлээгдэж байна.