Ж.Батжаргал: Гаднаас авч байгаа зээлийн ашиглаж чадаагүй байгаа үлдэгдлийг богино хугацаанд бүрэн ашиглах хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Эрчим хүч-3 төслийг хэрэгжүүлэх Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас авах зээлийн гэрээг соёрхон батлах гэрээг дэмжиж байна. Эрчим хүчний салбар, үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээх, дамжуулах үйл ажиллагаа хийж байж үндэсний аюулгүй байдлаа хангах бусад, салбаруудын хөгжлийг тэтгэх зэрэгт энэ асуудал руу онцгой анхаарч ажиллах ёстой. Энэ цаг үед эрчим хүчний салбарт ахиу бүтээн байгуулалт хийх цонх үе байж магадгүй гэж харж байгаа. Эрчим хүчний нүүрсний гадаад зах зээлийн үнэ өндөргүй байна. Бидэнд эрчим хүчний нүүрсний арвин нөөц байна. Үүнийг түшсэн станцууд байгуулах, дотоодын хэрэглээг бүрэн хангах, эрчим хүч экспортлогч орон болох зорилт руугаа нөөцөө ахиу хуваарилж зүтгэж ажиллах нь зүйтэй. Тиймээс үүнд ашиглах зээлийг дэмжиж байна. Мөн тодруулах хэдэн зүйл байна.
Нэгдүгээрт,
5 жилийн хугацаанд 47сая долларыг авч ашиглана гэж харагдаад байгаа. Хуваарийн асуудал ямар байгаа вэ? Бид гаднаас авч байгаа зээлийн хөрөнгийн баталгаажсан ашиглаж чадаагүй байгаа үлдэгдэл дээр тодорхой хураамж төлөөд байгаа. Тиймээс үүнийг богино хугацаанд бүрэн ашиглаж дарамт ирэх асуудал нь ирэх ёстой. Энэ талаар тодорхой мэдээлэл авмаар байна.
Хоёрдугаарт,
Энэ төслийг гүйцэтгэгч нь ямар байдлаар шалгарагдах вэ? Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк нь тодорхой бодлого, байр суурь илэрхийлээд гүйцэтгэгч дээр оролцох оролцоо гэж байгаа юу? Би яагаад үүнийг асууж байна гэхээр 10 аймгийн дулааны асуудлыг шийднэ гээд Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг Эксим банканд шийдсэн. Гэтэл түүнээс гүйцэтгэгч шалгаруулах ажил зохион байгуулагдсан 10 аймгийн дулааны цахилгаан станц дөнгөж эхлээд зогссон. Зарим аймаг дээр 40-өөд хувьтай гэж ярьдаг. Зарим дээрээ 20-30 хувьтай гэдэг. Бид авч ашигласандаа хүү төлдөг. Авч ашиглаад ашиглаагүй байгаадаа хураамж төлж байгаа. Энэ биднээс болоогүй. Солонгосын талаас болоод байгаа. Тийм учраас авч ашиглаагүй зээл, эсвэл дуусаагүй үйлдвэрлэлд аваад ашигласан зээлд хүү, хураамж төлдөг асуудлыг зогсоомоор байна. Энэ асуудлыг хаа хаанаа нэлээн нухацтай ярьж хариуцлагын асуудлыг зөв талд нь гаргаж шийдэхгүй бол хий төлөлтүүд үүсээд яваад байх магадлал үүсээд байна. Тийм учраас олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авч ашиглаж байгаа зээлийн хөрөнгийг зээлжүүлэгч тал өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж байгаа бол хүү, хураамжийн асуудал нь зогсдог хэлэлцээрийг бодож хийхгүй бол болохгүй байна. Энэ тал дээр ямар байр суурь байна. Солонгосын тэр асуудал дээр ямар хэлэлцээрүүд яригдаж, ямар шийдэлд хүрч байна вэ?
Энэ 10 аймаг дулааны цахилгаан станц ашиглалтад орох цаг хугацаатай тохируулаад орон сууцжуулах, үйлдвэрлэх үйл ажиллагаагаа төлөвлөөд хувийн хэвшлийнхээ хөрөнгө оруулалтуудыг татаад ажилд нь оруулсан байгаад байдаг. Зарим барилга байгууламж нь ашиглалтад ороод дулаангүй зогсох байдалд хүрэх гээд байна. Тиймээс үүнийг ашиглалтад орох хугацаанд тухайн аймагт бий болсон бүтээн байгуулалтуудыг ашиглах бололцоог нь хангаж, нэмэлт эх үүсвэр гаргаж, одоогийн байгаа станцуудыг түр хугацаанд нэмж тоноглож ажиллуулах бололцоог юу гэж харж байгаа вэ?
Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.