2025.06.17
А.Ариунзаяа: Зарчмын гурван асуудлыг гуч гаруй гишүүн дэмжихдээ нэг ч хүн шантааж хийгээгүй, одоо ажиллаж буй сайдыг дэмжихгүй гэсэн үг, үсэг энд байхгүй
126 гишүүнтэй парламентад анх удаа сонгогдсон 81 гишүүн бий. Харин МАН-ын 68 гишүүний 39 нь шинэ гишүүд юм. Саяхан Парламентад анх удаа сонгогдсон нэр бүхий 30 гаруй гишүүд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий сайдад Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой шаардлага хүргүүлсэн байдаг.
Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа дараах тайлбар мэдээллийг оруулжээ.
Намын Удирдах Зөвлөлд гаргасан зарчмын гурван асуудлыг гуч гаруй гишүүн дэмжихдээ НАМАЙГ САЙД БОЛГООД ӨГ гэж нэг ч хүн шантааж хийгээгүй. ОДОО АЖИЛЛАЖ БУЙ САЙДЫГ ДЭМЖИХГҮЙ гэж нэг ч үг үсэг байхгүй
Харин НЭЭЛТТЭЙ - МЕРИТ БАЙХ, ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ, ЛЕГИТИМ БАЙХ гурван зарчимд л нэгдсэн юм.
Сайт, пейж, ТВ мэдээ, нэвтрүүлгийн редакторууд албан тоот уншихгүйгээр хов дээр суурилан дээрх гишүүдийн шантажчид болгон мэдээ бэлдэж цацсанд харамсалтай л байна. Ер нь бид уншихгүй, нягтлахгүй, хуурамч мэдээллийн хар шуурганд хэт өртөмтгий болжээ. Хариуцлагатай мэдээлье.

Сэтгүүлч