2025.06.13

А.Ариунзаяа: Төрийн бодлого хууль тогтоомжоороо хүйсээр ялгаварлах байдлыг гаргаж болохгүй юм

УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэллээ.

Хууль тогтоомжийн тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Дэмжиж санал өгсөн. Анхдугаар хэлэлцүүлэг дээр ажлын хэсгийн гаргасан зарим саналууд дээр тодруулах асуудал байна. Нэг,хүний эрхийн үнэлгээ хийх гэсэн асуудлууд байгаа дээр ажлын хэсгийн гаргасан буюу санал гаргасан УИХ-ын гишүүн П.Сайнзориг төслийн 1 дүгээр зүйлийн 15 дахь заалтын 41.4 дэх хэсгийг хасах гэсэн байна. Энэ нь УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны асуудал эрхэлсэн хүрээлэн. Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийсэн эсэх дээр нь дүгнэлт гаргах гэсэн ийм заалт байгааг хассан байна. Энэ үнэлгээнд сөргөөр нөлөөлөх үү, үгүй юү гэдэг ийм асуулт байна. Хоёрт, ажлын хэсгийн гаргасан саналыг байнгын хороо дэмжээгүй байна.

Дэмжээгүйгээр жендерийн мэдрэмжтэй байх тал дээр нь 17.3.3 ялгаварлан гадуурхахгүй, жендерийн мэдрэмжтэй байх гэсэн заалт хэвээр үлдэх үү . Дэмжээгүйд бас талархлаа илэрхийлье. Ер нь л жендер гэдэг үгнээс хүмүүс ер нь их айгаад байдаг. Зүгээр л нэг дарга болох гэсэн хэдэн эмэгтэйчүүдийн асуудал юм шиг маш буруугаар ойлгож цааргалаад байдаг. Энэ төслийг дэмжээгүйг дэмжиж энэ жендерийн мэдрэмжтэй байх шалгуурыг УИХ-ын гишүүд маань дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. 0-3 насны хүүхдээ асарч байгаа эцэг эхийн тэтгэмж НХХ-ын яамнаас олгодог 2017 оноос хойш энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тухайн үедээ зөвхөн эх буюу эмэгтэйчүүдийг цалинтай ээж гэсэн нэршлээр олгож эхэлсэн.

0-3 насны хүүхдээ асарч байгаа эмэгтэйчүүдэд л энэхүү тэтгэмжийг олгож байсан бол, Үүнийг Цэц дээр 2021 онд маргаан үүсгэж би тухайн үед сайдаар ажиллаж байсан 2021 оноос хойш эцэг болон эх буюу хүйсээр ялгаварлахгүй саналыг гаргасан. Тэгэхээр анхны энэ бодлого маань зөвхөн эмэгтэйчүүдийг л хүүхдээ харах ёстой юм шиг ийм төрийн бодлого хүртэл гарсан нь энэ жендерийн ялгаварлалыг үүсгэсэн байгаа. Одоогийн байдлаар 3 мянга орчим залуу аавууд яг энэ хүүхдээ гэртээ хараад асраад сууж байгаа аавууд байдаг. Тэгэхээр төрийн бодлого ч гэсэн өөрөө энэ гаргаж байгаа хууль тогтоомжоороо хүйсээр ялгаварлаж болохгүй юм.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа