2025.06.23

Н.Учрал: Дарга олон бол ажил эзэнгүй, харин оновчтой бүтэц, хурдан гүйцэтгэл, өндөр бүтээмжтэй үр дүнтэй ажиллахад салбарын яам манлайлна

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ЭЗХ-ийн яам 28 газар, хэлтэстэй байсныг 18 болгож байгааг онцоллоо.

Мөн дэргэдэх хүрээлэн, төвүүдэд 9% хэмнэлт хийж 5 газартай байсныг 3 болгож даргын тоог бууруулж, чиг үүргийн давхардлыг арилгалаа.
Нэг мэргэжилтний хийх ажлыг газар, хэлтэс болгон бүтэц данхайлгаж, дарга нэмж, төсөвт дарамт учруулдаг байдлыг халж байна.

Цаашид салбарын судалгаа шинжилгээ зэрэг хувийн хэвшил хийж болох ажлыг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.Дарга олон бол ажил эзэнгүй. Оновчтой бүтэц, хурдан гүйцэтгэл, өндөр бүтээмжтэй үр дүнтэй ажиллахад салбарын яам манлайлж ажиллахаа илэрхийллээ.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа