Нийслэл 100 тэрбумын үнэт цаасны эргэн төлөлтийг барагдууллаа
2025.06.26

Нийслэл 100 тэрбумын үнэт цаасны эргэн төлөлтийг барагдууллаа

2024 онд нийслэлийн хэмжээнд 137 км урт замыг засаж, шинэчилсэн. Энэ онд 100.5 км замыг шинэчилж, засах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар ажил 60 хувьтай үргэлжилж байна.

Дээрх ажилд шаардлагатай хөрөнгийг өнгөрсөн онд бонд босгож шийдсэн байна.

Хотын дарга Х.Нямбаатар энэ тухайд,

Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэлтийн хийхээр 2024 онд "Улаанбатар" бондын 1 жилийн хугацаатай, 12 хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн үнэт цаасны эргэн төлөлтийг 2025 оны зургадугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн төсвөөс бүрэн төлж барагдууллаа гэв.