2025.06.26
М.Бадамсүрэн: Татан буулгахаар болж байгаа байнгын хороодын гишүүдээсээ санал авсан уу?
УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Нэгдүгээрт Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хоёр ч УИХ-ын гишүүн энэ энэ байнгын хороог ийм ийм хүнд зориулж байгуулсан гэдэг асуудал яригдсан. Хэдэн онд хэн гэдэг хүнд зориулж энэ байнгын хороог байгуулсан юм бэ гэдгийг хууль санаачлагчдаас асууя.
Хоёрдугаарт нь татан буулгахаар болж байгаа байнгын хороодын гишүүдээсээ санал авсан уу? Тэд ямар санал илэрхийлсэн бэ?
Гуравдугаарт нь 11-ээс 12 гишүүнтэй байнгын хороо байна гэж энэ танилцуулга дээр дурдагдаж байна. Энэ нь яг аль аль байнгын хороо вэ? Мөн боловсрол шинжлэх ухааны салбар бол улс орны тэргүүлэх салбар. Тэгэхээр энэ салбарыг татан буулгаж нийгмийн бодлогод шилжүүлэх нь юу гэж ойлгогдох вэ? Байнгын хороог яг ажиллуулъя гэвэл ажил бол зөндөө байгаа. Тэгэхээр энэ нь ухралт болохгүй юу? Боловсрол бол ядуурлаас гаргах цорын ганц хамгийн чухал салбар. Шинжлэх ухаан бол хөгжлийн хамгийн том түүч ээ. Тэгэхээр Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо үйлдвэржсэн орон болох зорилт тавьсан. 14 мега төслийг хариуцаж байгаа. Аж үйлдвэрийн парк гэх Аж үйлдвэрийн байнгын хорооны гишүүд бол маш их идэвхтэй ажиллаж байгаа. Ажлын байр гаргах, нэмүү өртөг шингээх, экспортод чиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх гээд энэ бодлогууд ер нь энэ байнгын хороо татан буугдсанаар ямар үр нөлөө үзүүлэх вэ? Хөгжлийн тэргүүлэх чиглэл бол цахим инновац мөн. Ёс зүй бол төрийн албан тушаалтны хамгийн чухал зүйл. Ер нь нийт иргэдийн ч гэсэн ёс зүйн асуудал бол хамгийн чухал. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлаж өгнө үү? Зөвхөн хуулийн төсөл хэлэлцэхээс гадна хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх нь байнгын хороодын хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр өмнө нь батлагдан гарсан олон хууль тогтоол байгаа. Тэгээд энийг яаж хэрэгжүүлж байна гэдэг бол бидний хувьд бодох их чухал асуудал байгаа. Олон байнгын хороон дээр өмнө гарсан хууль тогтоолын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх энэ ажлуудыг бол маш ихээр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Нийт ажлынх нь дийлэнх нь бараг хяналт хэрэгжүүлэх ажил байгаа гэж ойлгож байгаа. Хяналт шалгалтын хууль ч гэсэн үүнд бас чиглэгдсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр Их хурлын гүйцэтгэх ажил үүрэг дээр их том хувь нэмэр оруулж хяналт шалгалт хийгдэж байгаа байх. Энэ хаврын чуулган эхний жилийн чуулган учраас энэ дээр ихэнх ажлын хэсгүүд бас дүгнэлтээ хараахан гаргаж бас амжаагүй байсан. Мөн Их хурлын тухай хууль болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай өргөн барьж байгаатай холбогдуулаад энэ даваа гарагт зөвхөн ажлын хэсгүүд хуралдана. ЗГ-ын гишүүн сайд нарт бүгд Их Хурлын гишүүн засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаа. Тэгэхээр ингээд өдөр болгон Төрийн ордонд Их хурлын гишүүдийг дуудаад байх биш даваа гарагт нь ажиллах боломж олгоод. Даваа гарагт нь ажлын хэсгүүд хуралдаад намын бүлгүүд хоёр дахь өдрийн өглөө хуралддаг байж болох уу?
Түүний асуултад, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн хариуллаа.