Д.Батлут: Аливаа салбарын хөгжлийн гол цөм “Хүн төв”-тэй байх ёстой!
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут үүрэгт ажилдаа орж, анхны өргөтгөсөн шуурхай хуралдаанаа өнөөдөр хийлээ. Д.Батлут Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, болзошгүй эрсдэл, сорилт, бэрхшээлийг эрсдэл багатай даван туулах, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлогыг төлөвлөж, хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлээд буй.
Ингэхдээ:
Салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх
Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ийн хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх
Орчин үеийн зэвсэглэлийн хөгжилтэй уялдуулан систем хөгжүүлэлт, шинэ төрлийн тоног төхөөрөмжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх суурийг тавих
Хүнээ өнгөлж, хүнээ чадавхжуулж, хүнээ дэмжиж байж тэр салбар өнгөтэй өөдтэй явна
Мэдээлэл, кибер аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах
“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх
Салбарын төсвийг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах
Хүүхэд залуучуудын эх оронч үзлийг нягт төлөвшүүлэх, геополитикийн хурцадмал нөхцөл, болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг хангаж, цэргийн анхан шатны мэдлэг олгох хөтөлбөрт оюутан сурагчдыг хамруулах зэрэг төсөл, хөтөлбөрүүд боловсруулан ажиллахаар төлөвлөөд байна.
Үүний хүрээнд өнөөдөр Батлан хамгаалахын салбарын удирдлага, бие бүрэлдэхүүнд холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө. Түүнчлэн салбарт тулгамдаж буй асуудлуудтай уялдуулан Батлан хамгаалахын сайд өөрийн биеэр бодит нөхцөл байдалтай танилцаж ажиллахаар болов. Түүнчлэн тэрбээр, Аливаа салбарын хөгжлийн гол цөм “Хүн төв”-тэй байх ёстой. Хүнээ өнгөлж, хүнээ чадавхжуулж, хүнээ дэмжиж байж тэр салбар өнгөтэй өөдтэй явна. Энэ салбараа өнгөлөхийн тулд бүх байгууллагын удирдлагууд “Би биш Бид” гэсэн мөрдлөгийг баримталж, санаачилгатай хамтарч ажиллахыг хүслээ.

Сэтгүүлч