
2025.06.27
Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны2013 оны шийдвэрийн дагуу НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоохоор ажилласны дүнд өнгөрсөн хугацаанд Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.