
ХОТ ХООРОНДЫН ЗАМ ЗАСВАР, БООМТЫН ЗАМД АНХААРЧ АЖИЛЛАНА
Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нэгдсэн ажлын алба 2025 онд бүсийн хэмжээнд хийгдэх автозам, засварт онцгой анхаарч ажиллаж байна. Энэ жил Улаанбаатар- Чингис- Чойбалсан, Баруун-Урт - Бичигт боомт чиглэлд шинээр барих, засварлах ажлууд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хийгдэнэ.
Үүнд:
УЛААНБААТАР - ЧИНГИС ХОТ
1. Улаанбаатар-Багануур хооронд 101.3-аас 113.3 дахь км хүртэл нийт 12 км,
2. Багануур-Цэнхэрмандал хооронд 178-оос 182 дахь км хүртэл 4 км,
3. 189-өөс 193 дахь км хүртэл /Цэнхэрийн гуанз орчим/ 4 км
4. Чандганы талаас Чингис хот хүртэл /285-аас 333 км/ нийт 40 км,
Төсөв: Дэлхийн банкны санхүүжилт
Явц: Гүйцэтгэгч шалгарсан
ЧИНГИС ХОТ - ЧОЙБАЛСАН
1.Дорнод аймгийн Булган сумын орчим 30 км зам засвар
- Төсөв: Улсын төсөв
- Явц: Ажил эхэлсэн
Тайлбар: Хэдийгээр төсөв нь 3 хуваагдаж тавигдсан ч ( 30 км-ын хувьд заавал 3 жил гэхгүйгээр гүйцэтгэгч компани сайн чанартай хийж дуусгавал хөрөнгийг нь шийдэх боломжтой гэдгийг Сангийн яамтай тохирсон байгаа.
2. 50 км автозамын засвар
Төсөв: Дэлхийн банк
Явц: Гүйцэтгэгч шалгарсан.
Гэрээ хийхийн өмнө гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгөх ажил 14 хоног үргэлжилнэ гэсэн явцтай байгаа болно.
Баруун -Урт - Бичигт боомт
1. Сүхбаатар аймгийг Баруун -Урт-Бичигт боомтой холбох автозам
Төсөв: Улсын төсөв
Явц: Гүйцэтгэгч шалгарсан.
06 дугаар сарын 28-нд ажил эхэлнэ.