Олон нийтийн дайчилгаанд суралцав
2012.03.21

Олон нийтийн дайчилгаанд суралцав

Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд олон нийтийг дайчлах Талаарх сургалт явууллаа

Эрүүл мэндийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд дэвшүүлсэн хүн ам, ялангуяа эх, хүүхэд, ядуу болон эмзэг бүлгийн хүмүүст хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хамралт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн ойр дотно ажиллаж, хүрч үйлчлэх нөөц нь хороо, багийн удирдлагууд, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар юм.

Эрүүл Мэндийг Дэмжих Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR 9115-MON төслийн Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх зөвлөх багаас Шинэ Нийгмийн Эрүүл Мэнд (ШНЭМ), ТББ-тай хамтран 2012 оны 03 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх нь сэдэвт сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.Сургалтад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22, 23, 24, 25-р хорооны хэсгийн ахлагч нар, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хэлтсийн төлөөллөөс бүрдсэн 50 гаруй хүн хамрагдсан бөгөөд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд олон нийтийг дайчлах талаарх дээрх хороодын хэсгийн ахлагч нарын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалт байв.

Сургалт 2 бүрэлдхүүн хэсэгтэй байсан бөгөөд үүнд нэг талаас эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих, нөгөө талаас олон нийт, иргэдийг идэвхжүүлэн, үр дүнтэй дайчлах талын мэдээллүүд багтсан. ШНЭМ ТББ-ын мэргэжилтэн Ө.Энхмаа эрүүл мэндийн тодорхойлолт болон эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх талаар оролцооны аргыг ашиглан дэлгэрэнгүй тайлбарлаж, асуулт, хариултын богино хэлэлцүүлэг өрнүүлэх замаар хичээлээ дүгнэлээ.

Сургалтын хоёрдугаар хэсэг болох олон нийт, иргэдийг хэрхэн дайчлах, олон нийттэй ажилладаг хүний үндсэн үүргүүд, олон нийтийг идэвхжүүлэх үе шатууд, олон нийтийн ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх зэрэг мэдээллийг олгохдоо асуулт, хариулт, бүлгийн ажил, бүлгийн ажлын танилцуулга хэлбэрээр явуулсан нь сургалтад оролцогсодын олон нийтийг дайчлах, тэднийг идэвхжүүлэн зохион байгуулах талаар олж авсан шинэ мэдлэг чадвараа ажил хэрэг болгон бүтээлчээр ашиглахад ач холбогдолтой байсан.

Түүнээс гадна бүлгээр ажиллуулах нь сургалтад оролцогсод бие биенээсээ суралцсан, туршлагаа хуваалцсан, цаашид түншлэл байгуулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд тодорхой тус нэмэртэй байв.
Эх сурвалж
Эрүүл мэндийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.