Архи, согтууруулах ундаанд төрийн монополь тогтооно
2012.04.07

Архи, согтууруулах ундаанд төрийн монополь тогтооно

ОХУ-ын Төрийн Думд өргөн барьсан «Этилийн спиртийн үйлдвэрлэл, худалдаанд төрийн монополь тогтоох тухай» хэмээх хуулийн төсөл батлагдах шатандаа яваа юм.

Шинэ төслийн дагуу архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааг зөвхөн төрийн оролцоо 50 хувиас дээш байгууллагууд эрхлэх юм байна. Мөн архи, согтууруулах ундааны жижиглэн худалдааг ч төр өөрийн мэдэлд авах аж.

Хуулийн төслийг санаачилсан депутат Сергей Миронов, Николай Левичев нар «Ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, мөн архи, согтууруулах ундааны хууль бус наймааг бууруулахад шинэ хууль их үүрэг гүйцэтгэнэ» гэж мэдэгдлээ.

Нэмж өгүүлэхэд Орос улс нэг бус удаа ийм монополь эрхийг тогтоож байсан юм. Одоо Финлянд, Швед, Норвег болон Канадын ихэнх муж, АНУ-ын зарим мужид архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд төрийн монополийн янз бүрийн хэлбэр бий.

Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.