2012.10.30

Нийтийн албаны хуулийн төслийг УИХ-д өргөн барих болов

Нийтийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо.

Төрийн алба нь агуулга, үзэл баримтлалын хувьд гагцхүү нийтийн ашиг сонирхолд захирагдан, нийтэд үйлчлэх учиртай. Гэтэл төрийн албаны тухай уламжлалт ойлголт, тогтсон хэвшил нь олон нийтийн дунд нийтийн албаны үндсэн зорилго, мөн чанарын буруу ташаа ойлголт төрүүлж байна.

Төрийн албаны тухай өнөөгийн хуулийг ардчилсан эрх зүйт төрийн зарчимд нийцүүлэн өөрчилж, улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэшсэн, тогтвортой, хараат бус, мэдлэг чадварт суурилсан нийтийн алба болгон төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч  хэрэгжүүлэх шаардлагатай.

Төрийн албыг нийтийн алба болгон өөрчлөн байгуулснаар авилга, хээл хахууль, хүнд суртал буурах нөхцөл бүрдэж, төрийн үйлчилгээг “Нэг цонх”-ны зарчмаар иргэдэд хүргэх, төр, иргэний харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа бэхжинэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.