Г.Баярсайхан: Урт нэрт хууль хэрэгжихэд хойч үе хожно
2011.06.14

Г.Баярсайхан: Урт нэрт хууль хэрэгжихэд хойч үе хожно

Усны сан, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль"-ийн талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нэр бүхий гишүүд урт нэрт хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Харин Та болон бусад тавангишүүнямарүндэслэлээрэсэргүүцээд байгааюмбэ?

-Үндэслэл нь тодорхой. УИХ хууль баталчхаад байхад түүнийг хэрэгжүүлэхгүй байна. Бүр энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх  лобби явлаа. Сүүлдээ гишүүд урт нэрт хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гээд санал оруулж байна. Ингэж болохгүй. Би хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлагчдыг ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үздэг. Бидний зургаан гишүүн хуулийн төсөл санаачилсан.Тэд цаанаа уул уурхайн компанитай байх. Компанийнх нь эзэмшдэг талбай урт нэрт хуулийн үйлчлэх хүрээнд багтсан учир эсрэг хууль санаачилсан гэхээс өөр аргагүй.

-Хуулийгхэрэгжүүлэхэдзардалихгарна. Нөхөн олговорт таван их наяд төгрөг олгох боломжгүй гэсэн байр суурийг Засгийн газар илэрхийлжбайгаа?

-Уг хууль батлагдсанаар байгаль хамгаалах үйлсэд маш чухал үйл явдал болсон. 10 гаруй жилийн өмнө мод экспортлохыг хориглосон шийдвэр шиг эерэг үр дүн гарах ёстой байсан."Урт нэрт" хууль бодлогын чанартай хууль. Нөгөө талаар хувьсгалын шинж чанартай ч гэж болно. Энэ хуулийг эсэргүүцэгчид нэг л асуудал тавьдаг.Тэр нь нөхөн олговорт таван их наяд төгрөг хэрэгтэй гэдэг. Гэвч энэ нь баталгаагүй.Тэдгээр компани улсад хэдэн төгрөгийн татвар төлсөн, байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн эсэх зэргийг тодруулж, түүндээ тулгуурлаж бодитой зүйл ярих ёстой. Засгийн газар таван их наяд төгрөгийн асуудлыг хаанаас, хэн гаргав гэдгийг тодруулах хэрэгтэй. Улсад хэдэн килограмм алт тушаасныг ч тодотгох шаардлагатай.

-Хууль хэрэгжсэнээр олон компанийн үйл ажиллагаа зогсоно, иргэд ажилгүй болно гэдэг.

-1998 онд модны экспортыг хориглоход мөн л ингэж ярьж, эсэргүүцэж байсан. Гэвч хууль батлагдсан.Үр дүнд нь ойгоо аварсан. Монголчууд үндэсний эрх ашгийн үүднээс үзэхэд энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ганц нэг компани хохирлоо гэж гомдоллож магадгүй ч хойч үе хожно. Өнөөдрийг болтол уул уурхайн үйл ажиллагаанаас болоод ширгэсэн гол горхийг буцааж сэргээсэн компани гараагүй. Нөхөн сэргээлт нэрийн дор мөнгө угааж, нүд хуурах ажил хийж байгааг хэлэх хэрэгтэй.

-Хуулийг хэрэгжүүлэхийн тулд Та бүхэн цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Байгаль орчин, экологид хор хөнөөл учруулсан бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцдог дэлхий нийтийн жишиг бий. Монголд алтны халуурал эрт эхэлсэн. Энэ нь явсаар УИХ-д халдлаа. Бид уул уурхайн асуудалд ухаалаг хандах хэрэгтэй. Одоо ус, алтны  алийг сонгох вэ гэдэг зааг дээр ирлээ. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө энэ хуулийг хэрэгжүүлнэ гэж оруулсан.

Монголын үнэн 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.