Зургаан хувийн хүүтэй зээлийг 900 хүн авчээ
2012.11.02

Зургаан хувийн хүүтэй зээлийг 900 хүн авчээ

Өмнөх засгийн газрын шийдвэрээр "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах иргэдэд Төрийн банкнаас зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Нийт тавин тэрбум төгрөгийг зургаан хувийн хүүтэй зээлд санхүүжүүлэхээр болсон.

Одоогийн байдлаар 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хегжлийн болон, Терийн банкинд шилжүүлж, энэ мөнгөөр Төрийн банк зээл олгоод аль хэдийнэ дууссан бололтой.

"100 мянган айлын орон сууц" хөтелбөрийн зургаан хувийн хүүтэй зээл олгох Төрийн банкны 115 дугаар салбараар орж, зээл олгож байгаа эсэхийг сонирхсон юм. Санхүүжилт орж ирээгүй, зээл олголт түр хугацаагаар зогссон гэж 115 дугаар салбарын тиллер хэллээ. Одоо 10 тэрбумын санхүүжилт л үлдээд байгаа юм байна. Энэ мөнгеөр ойролцоогоор 100 гаруй хүнд л зээл олгох байх. Харин цаана нь хүсэлт гаргасан олон иргэн байгаа ч тэдний хувь заяа тодорхойгүй байгаа юм.

Нөгөөтэйгүүр зээл зонсонги байдалд орсон нь иргэдийг бухимдуулж байна. Терийн банкны 115 дугаар салбарт орж ирсэн иргэдийн яриагаар бол зээлд хамрагдах боломжтой хүмүүс худалдаж авах орон сууцны үнийн Юхувийг урьдчилгаа төлбөр гэжбарилгын компанид төлсөн байгаа аж. Хэрвээ зээлд хамрагдаж чадахгүй бол тэд байр авах нь мөрөөдөл болно. Санхүүжилт зогссон энэ үед зарим иргэн барилгын компанид оруулсан байрныхаа урьдчилгаа төлбөрөө авах хүсэлтээ гаргасан гэнэ. Харин тухайн барилгын компани иргэдийн урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхөд тодорхой хэмжээний алданги, хүү авч байгаа гэж ярьж байсан юм.

Тавин тэрбум тегрегийн санхүүжилт дуусахаар хүсэлт гаргасан олон иргэн яах вэ. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн үйл ажиллагаа ямар төвшинд байгаа, урьдчилан төлчихөөд найдваргүй болсон төлбөрөө буцаан авах хүсэлтэй байгаа иргэдийн мөнгөн хөренгийг хэрхэн шийдвэр-лэжбайгааг, Терийн банкнаас тодруулахаар очсон боловч хариуцсан мэр-гэжилтэн байхгүй байна гэсэн тайлбар өглеө.

Харин Орон сууц санхүүгийн корпарацаас иргэд худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрөө буцааж авахад нь тухайн барилгын компани алданги, хүү тооцож байгаа юмуу гэхэд, иргэн барилгын компанитай гэрээ байгуулахад гэрээний нөхцелд тэгж заасан бол авна. Харин заагаагүй бол авах үндэслэлгүй хууль бус гэсэн юм. Мөн дээрх салбарын тиллерээс энэ тухай асуухад, тухайн компа-нидтөлсөн мөнгенийхөөарван хувийгалданги гэжтэр компанидөгөхёстой. Харин Хөгжлийн банкнаас Төрийн банкинд зургаан хувийн хүүтэй зээлийн дараагийн санхүүжилт орж ирвэл зээл олгох ажил үргэлжилнэ гэв.

Ингээд Хөгжлийн банкны Зээлийн газрын мэргэжилтэн О.ОЧООС 50 тэрбумын санхүүжилтийн ажил хэр байгаа, дараагийн санхүүжилт хэзээ орох талаар тодрууллаа.

-Одоогоор 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хэдэн хувийг олгосон бэ. Санхүүжилт зогссон гэж гадуур ярьж байна. Дараагийн санхүүжилт нь орох вэ?

-Засгийн газраас манай банкийг сонгож, тавин тэрбум тегрөгийг арилжааны банкуудаар тараан зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг санхүүжүүлэх тухай шийдвэр гарсан. Хөгжлийн банк мөнгө тараахгүй, Арилжааны банкуудад хуваарилж зээлэнд өгөх үүднээс Төрийн банктай гэрээбайгуулсан. Одоогоор40тэрбумтөгрегийгөгсөн. Үлдсэн Ютэрбум төгрөгийг удахгүй оруулна. Төрийн банкнаас үлдсэн арван тэрбум тегрегөө авах хүсэлтэй байгаагаа энэ долоо хоногт ирүүлсэн байгаа. Дараа долоо хоногоос шилжүүлнэ.

-Энэ жил 50 тэрбум төгрөгтөө багтааж зээл олгох уу?

-Ерөөсөө л тавин тэрбум. Энэ бол Засгийн газраас гаргасан шийдвэр. Түүний дагуу ажиллаж байна. Тус хөтелбөр 50 тэрбум төгрөгөер батлагдсан, түүнийхээ дагуу л үргэлжилж байгаа.

-Иргэд зээлд хамрагдаад тухайн барилгын компанид худалдан авах орон сууцны үнийн 10 хувийг төлсөн байгаа. Дараа нь янз бүрийн эрсдэл гарч магадгүй гэдэг үүднээс ямар нэгэн баталгаа гаргаж өгч байгаа юу?

-Хөтөлбөр зогсоогүй явж байна. Иргэд Орон сууц санхүүгийн корпорацаар /ОССК/ дамжуулж өргөдлөө өгч байгаа байх. ОССК нь 50 тэрбум төгрөгийн батлагдсан хетелбер дотор зохицуулалт хийж, мөн Төрийн банк баталсан төсөв дотроо зохицуулалт хийж, иргэдийг сонгон шалгаруулах, зээлийн материалаа судлах асуудлыгтөлөвлене. Сүүлийн үеийн авсан мэдээллээр, 3600 гаруй хүн хүсэлтээ ирүүлснээс 900-гаад хүн зээлээ авсан дүн ирсэн. Төрийн банкнаас ирэх сард хэр хэмжээний зээл олгоно гэсэн хүсэлт ирнэ, түүний дагуу манай банк мөнгөө гаргаж өгдөг.

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх 50 тэрбум төгрөгийнхөө тавны нэгийг олгочихсон юм байна. Харин үлдсэн хүмүүст ийм боломж олдох уу?

-Санхүүжилтийг үе шаттайгаар хийж байна. Ерөнхийдеө 40 тэрбумыг хийсэн. Манай банкэх үүсвэрийг нь бүрдүүлжл өгч байгаа. Харин судлах, төлөвлөх зэрэг бүх ажлыг Төрийн банк, ОССК хийх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.