Мэндчилгээ
"Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого - шинэчлэл" Үндэсний чуулганд оролцогчид эрхэм зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Манай Улсын нийт хүн амын 51 хунь, ажиллах хүчний 49 хунь, их, дээд сургууль төгсөгчдийн 51хунь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагчдын 58 хунь, багш нарын 79 хунь, эрүүл мэндийн салбарт ажиллагчдын 82 хунь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд та бүхэн бол улс эх орны маань нүүр царай, хөдөлгөгч хүч, өрх гэрийн тулгуур нэг багана төдийгүй Монгол хүний, Монгол гэр бүлийн, Монгол улсын хөгжил дэвшилд шийдвэрлэх үүрэг, оролцоотой эрхэм хүмүүс юм.
Монгол төрөөс хүв амын талаар баримтлах цогц бодлогыг шинэчлэн боловсруулахад нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн арвин их туршлага мэдлэг чадварт түшиглэх нь зүй ёсны хэрэг учраас өнөөдрийн энэ үндэсний чуулгандаа Монгол орны өнцөг булан бүрээс та бүхнийг урьж ирүүлээд байна.
Бид бүхэн Монгол хүнээ хэрхэн хөгжүүлэх, хэрхэн хамгаалах цогц бодлогыг боловсруулан, хэрэгжүүлэхээр зорьж, гэр бүлийн хөгжилд суурилсан хүн амын хөгжил, хамгааллын бодлогыг эдийн засгийн өсөлттэй уялдуулж иргэнд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс нэмэгдүүлэхийн дээр ахмад настан, гэр бүл, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож үндэсний чуулган, зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байгаа:билээ.
Эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь авч үзэхдээ нэн тэргүүнд нийгмийн бүхий л салбарын манлайлах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход тэдний эдийн засгийн эрх мэдлийг дэмжих, олон хүүхэд төрүүлж, тэднийгээ эрүүл эвх өсгөв хүмүүжүүлж, боловсрол эзэмшүүлж, амьдралын арга ухаанд сургасан алдарт ээжүүдийг өргөмжлөх, тэргүүн туршлагыг нь сурталчлах, өсвөр насны охид, хөвгүүдийг ирээдүйн сайн иргэн болгов төлөвшүүлэхэд эртний өвөг дээдсийн сургаалийг хүв бүр дээдэлж Монгол ёс заншлаа эрхэмлэх шаардлагатай байна.
Шинэчлэлийн Засгийн газрын 20122016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн тэгш байдалд гэр бүлийн гишүүдийн тэнцүү оролцоог хангах, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, улмаар Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг эрх зүйн орчны хүрээнд боловсронгуй болгох нь бидний үйл ажиллагааны гол зорилтууд болж байна.
Иймд шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор «Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого шинэчлэл» үндэсний чуулганыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлав Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, Хүүхдийн төлөө Үндэсний газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж байгаа энэ бүх хүчин чармайлт нь Монголын хүүхэд, өрх гэр бүл, хүн бүрт нийгмийн хөрөнгө оруулалт болж эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.
Улс орны төдийгүй айл гэрийнхээ гэрэл, гэгээ болсон эмэгтэйчүүд, эхчүүд та бүхэндээ хөгжил дэвшил сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ЫН ГИШҮҮН, ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ