Ерөнхийлөгч “4000 мод тарьсан” гэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.05.13

Ерөнхийлөгч “4000 мод тарьсан” гэв

Мод тарих үндэсний өдрийг байгууллага, иргэн бүр мод тарьж тэмдэглэлээ. Нийслэлээс хөдөө орон нутаг руу гарч байгаа төв замуудын дагуу ногоон трасс байгуулах төслийг хэрэгжүүллээ.

Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт Хүй долоо худгийн засмал замын дагуух хэсэг газарт мод тарьсан байна.

Өвөрхангай орох замын чиглэлд 15 метр өргөн, дөрвөн километр урт зурвас газрыг моджуулах ажлыг ийнхүү эхэллээ. Уг ажлыг “Цэцэрлэгжилт” компани гүйцэтгэж, гурван жилийн турш услалт, арчилгааг нь хийхээр хариуцан авчээ.

Мод тарихын тулд сайн дурын байдлаас мэргэжил рүү  шилжих нь зүйтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө тарьсан модыг тоолж үзэхэд нийт 20 мянган мод болоод буйг энэ үеэр хэлж байлаа. Тэрбээр “Хүн бүр мод тарих нь зүйтэй. Гэхдээ зүгээр тариад орхих биш. Модыг эхлээд тарина. Гурван жил орчим арчилна. Дахиад дөрвөөс таван жил тэр модоо эргэж тойрч ургуулна.

Энэ ажлыг мэргэжлийн хүмүүс хийх ёстой. Мод тарихын тулд сайн дурын байдлаасаа мэргэжил рүү  шилжих нь зүйтэй. Мод тарьсан хүмүүс ашигтай ажилладаг, мод тариад, мод хараад хүн амьдарч болдог ийм систем рүү оруулахгүй бол бидний ажил зүгээр л нүд хуурсан ажил болоод байгаа юм” хэмээж байлаа.