С.Ганбаатар: Чөтгөр нарийн ширийнд нуугддаг юм
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.05.07

С.Ганбаатар: Чөтгөр нарийн ширийнд нуугддаг юм

Манай улсын төсвийн алдагдал сүүлийн 13 жилд байгаагүйгээр өссөнийг  Дэлхийн банкнаас анхаарууллаа. Алдагдал цаашид үргэлжилвэл  Монгол Улс 2008 оны хямралыг давтахад хүрнэ хэмээн тэд сануулсан юм. Төсвийн төлөв, эдийн засгийн өсөлтийн талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.

Алдагдалд ороод байгаа нь орж байгаагаасаа илүү зарж байгаа хэрэг. Энэ нь зээл авсан гэсэн үг. “Чөтгөр нарийн ширийн дотор нуугддаг” гэдэг үг бий.

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн тоног төхөөрөмж оруулж ирсэн. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд их ашиг олж байгаа зэргээс хамаарч эдийн засаг өсөлттэй гэж харуулж байгаа бол энэ нь шилний цаанаас чихэр долоолгосонтой адил.