Хөдөө Аж Ахуйн 2011 оны улсын анхдугаар тооллогын нэгдсэн дүн гарлаа
Хөдөө аж ахуйн тооллогын дүнгээр улсын хэмжээнд ХАА-н салбар эрхэлсэн 243.1 мянган өрх байгаагаас 33.5 мянга буюу 13.8 хувь нь газар тариалан эрхэлсэн байна .
2013.06.04

Хөдөө Аж Ахуйн 2011 оны улсын анхдугаар тооллогын нэгдсэн дүн гарлаа

Үндэсний статистикийн хорооноос Хөдөө аж ахуйн тооллогыг 2011 оны үр дүнд суурилан анх удаагаа амжилттай зохион байгуулж, үр дүнг тооллогын Улсын комисс болон МУ-ын Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулж, энэ онд хэрэглэгчдэд тархаасан байна. Тооллогын үр дүнгийн талаар ҮСХ-ны МЭЗСГ-ын дарга Б.Бадамцэцэгтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.

Юуны түрүүнд уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэж, хөдөө аж ахуйн анхдугаар тооллогыг зохион байгуулж, үр дүнг нэгтгэн гаргасан танд болон танай хамт олонд талархал илэрхийлье.

Үндэсний статистикийн хороо 2011 оны үр дүнд суурилсан хөдөө аж ахуйн анхны тооллогыг 2012 онд амжилттай зохион байгуулсан.

Баярлалаа. Үндэсний статистикийн хороо 2011 оны үр дүнд суурилсан хөдөө аж ахуйн анхны тооллогыг 2012 онд амжилттай зохион байгуулж, үр дүнг тооллогын Улсын комисс болон МУ-ын Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулж, энэ онд хэрэглэгчдэд тархааж байна.

Хөдөө аж ахуйн тооллогыг явуулснаараа Монгол улс НҮБ-ын ХХААБ-ын ХАА-н тооллогын Дэлхийн 9 дэх хөтөлбөрт нэгдэн орж байна.

Тооллогын зорилго, ач холбогдол юу вэ?

Тооллогын үндсэн зорилго нь хөдөө аж ахуйн салбарын хамрах хүрээг бүхэлд нь тогтоож, олон улсын стандартад нийцсэн, харьцуулахуйц тоон үзүүлэлт, мэдээллийн системийг бүрдүүлж, улмаар хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, салбарын бодлого боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бий болгоход чиглэгдсэн.

Уг тооллогыг явуулснаар хөдөө аж ахуйн салбарт явагдах түүвэр судалгааны мастер хүрээ бэлтгэгдэж, мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг хэмжих, хүнсний аюулгүй байдал, хангамжийг хянах, үнэлэх, дүн шинжилгээ хийх зэргээр хөгжлийн бодлогыг тодорхойлоход шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх зорилго мөн хангагдсан юм.

Уг тооллого бусад тооллогоос юугаараа онцлог болсон бэ?

НҮБ-ын ХХААБ-ын ХААТ-ын дэлхийн хөтөлбөрт тусгагдсан үзүүлэлтийг тооллогод хамруулж, 500 гаруй үзүүлэлтийг энэ удаагийн тооллогоор цуглуулсан.

ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхлэгч өрх, ААНБ-ыг ОУ-ын стандарт ангиллын дагуу үйл ажиллагааны чиглэл, байршлаар нь бүртгэж, коджуулсан. Газар тариалан эрхэлдэг өрх, ААНБ-ын мэдээллээр газар зүйн нэгдсэн санг анх удаагаа бүрдүүлсэн. Газар тариалангийн тооллогод сансрын зургийг ашиглан, тариалангийн талбайн байршлаар нь тооллогын үр дүнг хянах боломжтой болсон.

НҮБ-ын ХХААБ-ын ХААТ-ын дэлхийн хөтөлбөрт тусгагдсан үзүүлэлтийг тооллогод хамруулж, 500 гаруй үзүүлэлтийг энэ удаагийн тооллогоор цуглуулсан.

Мөн манай улсын хувьд урьд өмнө цуглуулагдаж, тооцогдож байгаагүй цөөнгүй үзүүлэлтүүдийг анх удаагаа цуглуулсан. Үүнд: хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо; усалгаатай тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэлт; ойн зурвасаар хүрээлэгдсэн талбай; хөрсний доройтол, доройтлын зэрэглэлээр; хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг өрхийн хүнсний хангамж зэргийг хэлж болохоор байна.

Тооллогын үр дүнгийн талаар товчхон дурьдвал...?

Хөдөө аж ахуйн тооллогын дүнгээр улсын хэмжээнд ХАА-н салбар эрхэлсэн 243.1 мянган өрх байгаагаас 209.6 мянга буюу 86.2 хувь нь мал аж ахуй, 33.5 мянга буюу 13.8 хувь нь газар тариалан эрхэлсэн байна .

Түүнчлэн ХАА, ойн аж ахуй, ан агнуур, загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхэлдэг 2455 аж ахуйн нэгж, байгууллага байгаагаас 507 буюу 20.7 хувь нь мал аж ахуй, 1705 буюу 69.5 хувь нь газар тариалан эрхэлж байна. Ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг 232, ан агнуурын аж ахуй үйл ажиллагаа явуулдаг 2, загас барилт, үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг 9 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэгдсэн.

ХАА, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарын үйл ажиллагаа эрхэлж байгаа өрх, аж ахуйн нэгж, байгууллагад нийтдээ 403.5 мянган байнгын ажиллагчид ажиллаж байгаа бөгөөд үүний 84.9 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна.

ХАА, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарын үйл ажиллагаа эрхэлж байгаа өрх, аж ахуйн нэгж, байгууллагад нийтдээ 403.5 мянган байнгын ажиллагчид ажиллаж байгаа бөгөөд үүний 84.9 хувь нь мал аж ахуйн салбарт, 14.5 хувь нь газар тариалангийн салбарт, үлдсэн 0.6 хувь нь ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт ажиллаж байна.

ХАА, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт ажиллаж байгаа байнгын ажиллагчдын 43.8 хувь буюу 176.9 мянга нь эмэгтэйчүүд байна.

Мал аж ахуйн салбарт 2011 онд нядалгааны жингээр 202.1 мян.т мах, 520.0 мян.т сүү, 19.0 мян.т хонины ноос, 5.5 мян.т ноолуур, 8.7 сая ширхэг арьс, шир үйлдвэрлэж, Газар тариалангийн салбарт 2011 онд 457.2 мян.т үр тариа, 223.3 мян.т төмс, 109.7 мян.т хүнсний ногоо хурааж авчээ.

Мал аж ахуйн зориулалттай 30 төрлийн, нийт 197.8 мян.ширхэг машин, тоног төхөөрөмж бүртгэгдсэн байна. Харин газар тариалангийн салбарын өрх, ААНБ-ын өөрийн эзэмшилд 62 төрлийн, нийт 40.5 мянган машин, тоног төхөөрөмж байна.

Тооллогоор газар тариалан эрхэлдэг өрхөд ХАА-н зориулалттай 8 төрлийн, нийт 8732 барилга, байгууламж, ААНБ-д 8 төрлийн, нийт 2079 барилга, байгууламж тоологдсон.

Тооллогын нэгдсэн үр дүнг дэлгэрэнгүй байдлаар Үндэсний статистикийн хорооны www.1212.mn веб сайтаар харна уу.

Усалгаатай тариалан эрхэлсэн 28.0 мянган өрх, ААНБ бүртгэгдсэн бөгөөд үүний 27.1 мянга нь өрх,  906 нь ААНБ байна. Усалгаатай тариалан эрхэлсэн өрх, ААНБ нь нийтдээ 49.6 мянга га тариалангийн талбайд усжуулалт хийсэн бөгөөд усалгаатай талбайн 42.3 хувь нь өрхөд, 57.7 хувь  нь ААНБ-д байна.

Тооллогод газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг нийт 33.5 мян.өрх хамрагдсаны 2.1 мян.өрх буюу 6.2 хувь нь 198.0 мян.м2 талбайд хүлэмжийн тариалалт хийсэн байна. Хүлэмжийн тариалалт эрхэлж буй 199 ААНБ нийт 146.0 мян.м2 талбайд тариалалт хийжээ.

Газар тариалан эрхэлдэг өрх, ААНБ нийт тариалсан талбайнхаа 22.0 хувь буюу 80.8 мян.га-г борджээ. Өрх тариалсан талбайнхаа 16.3 хувийг,  ААНБ 23.0 хувийг бордсон байна. Өрх, ААНБ нэг га талбайд дунджаар 1.1 т бордоо хэрэглэжээ. Өрх дунджаар 3.8 т бордоо хэрэглэсэн бол ААНБ 0.7 т бордоо хэрэглэсэн байна. Өрх органик бордоог, харин ААНБ эрдэс бордоог өргөн хэрэглэдэгтэй холбоотой.

Газар тариалан эрхэлдэг өрх, ААНБ нийт тариалсан талбайнхаа 38.2 хувь буюу 140.7 мян.га-д хортон шавж, ургамлын устгал хийсэн байна. Өрх, ААНБ нэг га талбайд дунджаар 0.8 кг бодис хэрэглэжээ. Өрх дунджаар 1.9 кг бодис хэрэглэсэн бол ААНБ дунджаар 0.8 кг бодис хэрэглэсэн байна.

Тооллогын нэгдсэн үр дүнг дэлгэрэнгүй байдлаар Үндэсний статистикийн хорооны www.1212.mn веб сайтаар харна уу. 

Цаг зав гарган манай уншигчдад хөдөө аж ахуйн анхдугаар тооллогын талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО