С.Одонтуяа гишүүн эсэргүүцнэ гэв
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2013.06.14

С.Одонтуяа гишүүн эсэргүүцнэ гэв

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ботаникийн цэцэрлэгийн газрыг Хууль зүйн яамныхан авч Шүүхийн цогцолбор барихыг эсэргүүцэж байгаа аж.

Сүүлийн үед Ботаникийн цэцэрлэгийн газартай холбоотой асуудал олны анхаарлыг татаад буй. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд ховор ургамлыг тарьж, туршиж үзэн судалгаа хийдэг газар.

Ийм газарт Шүүхийн цогцолбор барьж иргэдэд үйлчилж болохгүй гэдэгтэй С.Одонтуяа гишүүнээс гадна олон хүн санал нийлж байгаа.

Харин Хууль зүйн сайдын хэлснээр бол тус цэцэрлэгийн бүх газрыг бус багахан газарт л иргэдэд үйлчлэх төвийг барих юм гэсэн. Гэхдээ одоогоор энэ газарт цогцолбор барих эсэхийг Нийслэлээс шийдээгүй юм.