УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2013.06.28

С.Одонтуяа: Давхардсан тоогоор жилд 40 мянган хүүхэд уралдаж байгаа

Хурдан морины унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ерөнхий сайдад Хүүхдийн төлөөх үндэсний зөвлөлийн тэргүүн гэдгээр нь эмэгтэй гишүүдийн зүгээс шаардлага хүргүүлсэн байгаа.

Гишүүн С.Одонтуяа:

Эмэгтэй хүн гэдэг утгаараа  эмэгтэйчүүд, хүүхдэд тулгарч байгаа асуудалд илүү мэдрэмжтэй ханддаг. Энэ асуудалд нухацтай хандаж өгөөч гэсэн хүсэлт ирсэн юм.

Тиймээс тодорхой хэмжээний судалгаа хийж Хүний эрхийн үндэний комисс, Хүүхдийн төлөөх үндэсний газартай уулзан ярилцаж зарим ажлыг төлөвлөсөн юм. Үүнээс харахад унаач хүүхдийн эрхийг хамгаалсан хууль байхгүй учир ямар ч хяналтгүй, хуулийн хариуцлага ноогдуулдаггүй гэх мэт асуудал байна.

Олон нийтийн дуу хоолойг сонсох хэлэлцүүлэг удахгүй хийнэ. 

Уяачдын дүрэм бас их дутагдалтай байна. Тиймээс яаралтай хууль санаачлах хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Сүүлийн үед хурдан морины уралдаан их зохиогдох болсон. Учир нь уралдааныг тойроод маш их мөнгө эргэлдэж байдаг.

Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах маш олон асуудал сөхөгдөж байгаагын нэг нь насны хязгаар. Иргэд олон талын саналтай байгаа болохоор олон нийтийн дуу хоолойг сонсох хэлэлцүүлэг удахгүй хийнэ.  

Давхардсан тоогоор жилд 40 мянган хүүхэд уралдаж байгаа. Тиймээс тэдгээр хүүхдийн эрхийг хамгаалах шаардлага тулгараад байна. Эдгээр асуудлыг цэгцлэх хүртэл 6 сарын 1 хүртэл бүх уралдааныг хойшруулах мэдээг холбооныхон өгсөн байгаа хэмээн гишүүн С.Одонтуяа ярилаа.