“Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг дүгнэх баримт бичгийн эмхтгэл гарлаа
“Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг дүгнэх баримт бичгийн эмхтгэл”
2013.10.23

“Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг дүгнэх баримт бичгийн эмхтгэл гарлаа

Хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг дүгнэх баримт бичгийн эмхтгэл”-ийг гаргалаа.

Монгол улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай конвенци”-д нэгдэн орсон билээ. Тус конвенцийг дэлхийн хамгийн олон орны Засгийн газрууд хүлээн зөвшөөрсөн ба нийт 193 улс нэгдэн орсон юм. 

Хүүхдийн эдлэх ёстой эрхийг хангах чиглэлээр гарч буй ахиц дэвшлийг үнэлэх, үр дүнг харьцуулах нийтлэг хэм хэмжээнүүд  тус конвенцид багтсан байдаг. Конвенцид нэгдсэнээр түүнийг зарчим, заалтуудыг мөрдлөг болгохыг хүлээн зөвшөөрсөн улс орнууд үндэсний хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагаагаа Конвенцид нийцүүлж, түүний хэм хэмжээг хүүхэд бүрийн амьдралд бодитоор хэрэгжүүлж, хүүхдийн эрхийг зөрчсөн эсвэл эрхээ эдлэхэд нь саад болох аливаа үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй. Засгийн газрууд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр гаргаж буй ахиц дэвшлийнхээ талаар бие даасан мэргэжилтнүүдээс бүрдсэн Хүүхдийн эрхийн хороонд тогтмол тайлагнадаг.    

Тус эмхтгэлд Монгол улсын Засгийн газрын Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц түүний Нэмэлт Протоколуудын хэрэгжилтийн талаар ээлжит 5-р тайлан илтгэлийг боловсруулах үйл ажиллагааны хамтран ажиллах санал, төлөвлөгөөний чиглэл, нэгдсэн удирдамж, шинээр нэгдэн орсон “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протоколыг багтаасан байна. 

Монгол улс ХЭК-ийн хэрэгжилтийн талаарах 5 дахь ээлжит тайлан илтгэлээ 2014 оны 10 дугаар сарын 20 өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн Хороонд өргөн барих юм.