2008.05.21

Д.Ганхуяг: Дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд Концессын хуулийг хамт батлах хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээдэгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх ёстой байв. Гэвч эл асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төслөө хараахан бэлэн болгоогүй байсан учраас эхний асуудлыг хойшлуулав. Харин тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Мөн энэ өдөр Жагсаалт батлах тухай УИХ-ын тогтоолын, Концессын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Эдгээр асуудал нь дэд бүтэцтэй холбоотой. Жагсаалт батлах тухай тогтоолын төсөлд тодорхой чиглэлүүдэд хатуу хучилттай зам, цахилгаан дамжуулах шугам барих гэмт мэт ажлыг гадаад, дотоодын компаниудаар хийлгэж, шаардагдсан хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлөөр өгөх тухай асуудлыг тусгажээ. Уг ажилд нийт 500 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Тухайлбал, Тавантолгой, Оюутолгойн ордын чиглэлд 104 км хатуу хучилттай замыг 2008-2010 онд барихад 51.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг шууд Даланзадгад, Тавантолгой, Оюутолгойн ордын чиглэлд 260 км замыг 80 тэрбум төгрөгөөр барих нь зөв гэж гишүүд үзээд санал хурааж дэмжив.

-Эл асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуягаас тодрууллаа. •Байнгын хороон дээр яригдсан асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Концессын хуулийг тогтоолын төсөлтэй нь хамтад нь баталчих юм бол илүү урт хугацааны, найдвартай ажил болох юм. Хувийн хэвшлийн болон гадны компаниуд нэлээд орж ирэх юм билээ. Дэд бутцийн ажлыг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар хийгээд дараа нь эргэн төлөх тухай асуудал юм шүү дээ.

-Зарцуулсан хөрөнгийг хэдий хугацааны дотор эргэн төлөх болзолтой юм бэ?

-Дунджаар 10 жилийн хугацаанд эргэн төлөх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.