Боловролын салбар ухаалаг системд шилжинэ
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр
2013.12.02

Боловролын салбар ухаалаг системд шилжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзатлыг арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан билээ.

Зөвлөлдөх уулзалтаар  төрийн данхайсан бүтэц, хүнд суртал, авлигыг арилгаж, төрийн байгууллага, тэнд ажиллагсад ард түмэндээ үйлчилдэг болох нь ухаалаг төрийн шинж гэж  онцолсон юм.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр:

Өнгөрсөн хугацаанд сурагч, оюутнууд  зөвхөн диплом авахын төлөө явж байсан ч энэ салбарын бодлого дутуу дулимаг байсантай холбоотой. Өнөөдөр энэ байдлыг халж 30, 40 төрлийн хичээл үзэх биш тухайн сурагчид, оюутанд  хэрэгтэй 10 хичээлийг чанартай заадаг болохоор  ажиллаж байна. Үүнийг хийхийн тулд 2014 он гэхэд боловсролын салбар үндсэндээ ухаалаг системд шилжинэ.  Өөрөөр хэлбэл  нэгдсэн мэдээллийн, санхүүжилтийн системтэй болох юм.