УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
2014.03.30

С.Бямбацогт: Хандив бол сэтгэлээрээ, өөрийнхөө итгэл үнэмшлээрээ өгдөг зүйл

Муу сайны хоёр туйл зэрэгцэж болохгүй гэдэг. Авилгатай тэмцэх ёстой гэж хүн болгон дуугарч байгаа. Хандивын ард асар их ашиг сонирхол байгаа гэсэн хардлага бий.

Гэвч үүнд бага анхаарал хандуулаад байгаа юм. Энэ бол хандив юм.  Монгол улсад эргэлддэг авилгын нийт мөнгийг тооцож илрүүлэхийг оролддог. Харин  тэрхүү хөрнгөнөөс их хэмжээний хөрөнгө хандив хэлбэрээр асар их ашиг сонирхол дагуулж байгаа тухай ярьж байна. Энэ нь мөнгөтэй бөгөөд танилтай толгой компаниудын хийдэг ажил бөгөөд түүнээс үүдэн хөл дээрээ тогтох гэж байгаа аж ахуй нэгжүүд хохирдог. Ийм бодит байдал байгааг болоод өнгөрсөн эдийн засгийн форумд оролцогчид хөндөж байсан. Нэг талаас харахад хуульчлагдан зөвшөөрөгдсөн хандивыг авилга хэмээн нэрлээд амжсан. Хандив үзүүлсэн компани, аж ахуй нэгж, бизнесменд аливаад давуу эрх олгодоггүй боловч амьдрал дээр тун муу хэрэгждэг гэж хэлэх хүмүүс цөөнгүй байлаа.Тиймээс хууль санаачлагч, бодлого төлөвлөгчдөөс хандив болоод авилга хоёрын ялгааг асууж байлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: “Хандив бол сэтгэлээрээ, өөрийнхөө итгэл үнэмшлээрээ өгдөг зүйл. Авилгал бол ажлаа бүтээх гэж тодорхой зорилго, дарамт саад бэрхшээлийг давахын тулд өгдөг. Сүүлийн үед хандив нэртэй авилгал нэлээд яваад байгаа.  Үүнийг засгийн газрын мөрийн хөтөлбөрт авилга өгснийг нь биш, авсныг нь шийтгэдэг болъё гэж заасан.” хэмээж байлаа.