С .Бямбацогт: Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх ёс зүй бидэнд байхгүй. Гэхдээ давж заалдана
2011.06.29

С .Бямбацогт: Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх ёс зүй бидэнд байхгүй. Гэхдээ давж заалдана

УИХ-ын гишүүн С Бямбацогттой ярилцлаа.

-МАХН дахин байгуулагдлаа. Мөн энэхүүнэрийг өгснөөрхуульзөрчсөнүйлдэл хийлээ гэж шүүмжлэх нэгэн чбайна?

-Ардчилсан нийгэмд аливаа хүмүүс эвлэлдэн нэгдэж, нам байгуулан улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулах эрхтэй. Үүнийг хууль дүрэмдээ заагаад өгчихсөн асуудал учраас Монгол Улсын иргэн бүрт ийм эрх бий.Тэгэхээр МАХН гэсэн товчлолтой, шинээр Монгол Ардын Хувьсгалт Нам  байгуулсныг хууль зөрчлөө гэж хэлэхийн арга байхгүй юм. Монгол Улсад улстөрийн үйл ажиллагаа явуулдаг 20 орчим намын нэг л болж байгаа. Гэхдээ дээрх нэр, түүний товчлолын асуудлыг манай нам XXVI Их хурлаараа өөрийн
өмч, бэлгэ тэмдэг мөн гэж үзээд дүрмэндээ ч тусгаж өгсөн шүү дээ.Тодруулбал, МАН нь МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл гэсэн. Үүнтэй холбож үзвэл асуудал үүсэх болно.Ер нь, цаашид уг асуудлыг хөндөж тавих байх.

-Нэгэн цагт нам тэргүүлж байсан хүн шинээр бий болсон улстөрийн хүчнийг толгойлохоор боллоо.Магадгүй туг, тамгатэмдэг, архивынматериал гээд олонзүйлийг өөрийн өмчлөлдөө  багтаахыгхүсэх байх. Энэ талаар ямар бодолтойбайна?

-Сая хэлсэн бүх зүйлийг МАН-ын өмч байхаар дүрэм, журамдаа оруулсан. Яагаад гэвэл зөвхөн нэрээ өөрчилсөн болохоос үзэл баримтлалаа солиогүй. Нэг жишээ татмаар байна. Хүн нэрээ өөрчиллөө гээд түүний өмч байсан бүх зүйл өөр хүнд шилжих үү. Тодорхой хэлбэл, Батбаатар нэртэй хүн өөрийн нэрээ сольж Бат болгож. Гэтэл хэн нэг нь Батбаатар нэртэй болчхоод түүний өмчлөлд байсан бүх зүйл минийх гэсэнтэй адил. Тухайн хүн нэрээ өөрчилсөн ч түүний түүх, эд зүйл, эхнэр хүүхэд, аав ээж нь ижил нэр авсан хүний харьяалалд очдоггүй биз дээ. Тэгэхээр ийм зүйл огт байж болохгүй. Иймд хуучин нэрээр МАХН байсан одоогийн МАН нь туг далбаа, тамга гээд бүх зүйлээ өмчлөх эрхтэй.

-Шинээр байгуулагдсан МАХН-ын удирдлагууд парламентад суугаа МАН-ын гишүүдийг эргэж ирэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Учир нь, 2008 оны парламентын ээлжитсонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан хүмүүс ньМАХН-аас дэвшинтөрийн түшээ болсонгээд байгаа юм. Энэхэр оновчтой бол?

-Би хувьдаа тийм ч оновчтой санал биш гэж үзэж байна. Яагаад гэвэл, МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл гээд заачихсан шүү дээ. Бид нэрээ л өөрчилсөн болохоос бусдаар сольж, хольсон зүйлгүй гэдгийг түрүүн хэлсэн.Тиймээс шинээр байгуулагдаж буй тус намд ор гэсэн энэхүү зүйлийг хүлээн авах боломжгүй.

-Намыннэрийн асуудлаас болж ирэх сонгуульд ялах магадлал багаслаа гэсэняриа гарчэхэллээ. Иргэд МАН гэхээсээ илүү МАХН гэдгийг илүү сайн мэддэг?

-МАХН гэсэн нэр яах аргагүй брэнд болчихсон л доо.Учир нь, 1924 оноос хойш 86 жилийн турш улс орны бүхий л хариуцлагатай алхмуудыг хийж, удирдан зохион байгуулж байсан улс төрийн хүчин.Тэгэхээр энэхүү нэрийг авсан хүмүүс сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Ийм зүйл гарахыг ч үгүйсгэхгүй байна. Гэхдээ нэрээс гадна явуулж буй үйл ажиллагаа, өмнөө тавьсан зорилго, үнэт зүйл, иргэдэд хүрч буй хүртээмж гээд энэ бүхнээс нь харвал МАН илүү. Аливаа зүйл нь агуулга хэлбэрийн нэгдэл байдаг. Иймд зөвхөн хэлбэр үзүүлснээ дагана гэсэн үг биш гэж л ойлгож байна. Миний бодлоор өнөөдөр МАХН гэж шинэ улс төрийн хүчин гарч ирж байгаа ч үнэт зүйл, бодлогоор тэднээс ялгаатай тул цаашид зохион байгуулалтаа сайжруулаад явбал сонгуулийн асуудал дээр санаа зовох зүйлгүй. Гишүүнчлэлийн хүрээ маань ч тэлсээр байгаа.

-Ярилцлагын эхэнднэрийн асуудлыгэргэн харах тухайхэлсэн. Хэзээ хуулийн байгууллагад хандах вэ?

-Манай намд олон туршлагатай хуульчид бий. Мөн энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс хамтран ажиллах ёстой гэж бодож байна. Нэр олгосон шийдвэртэй давж заалдах уу,үгүй юу гээд олон зүйл л гарч ирэх болов уу. Ерөнхийдөө нэгэнт гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх, буруутгах ёс зүй бидэнд байхгүй. Харин давж заалдах л эрх бий. Мөн хуулийг яаж хэрэглэсэн байна гэдгийг ч харж, хоёрдмол утгатай үг байв уу зэрэг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана. Уг нь, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нэр олгохтой холбоотой асуудлаар арай л өөр шийдвэр гаргасан санагдаж байна.Тиймээс Улсын дээд шүүхээс гаргасан шийд болон цэцийн дүгнэлт хоёр. харшаад л байгаа хэрэг. Ерөнхийдөө бүх хууль журам Үндсэн хуультай л нийцэж байх ёстой. Иймд эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц л гаргах болов уу.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.