70 гэрийн сюрприз
Ард түмний мөнгийг хэмнэх уриатай эрхэм гишүүн маань амлалтаа ажил хэрэг
болгож, тойргийнхоо баярлуулж явна. Энэ бол УИХ-ын гишүүн Л.Гантөмөр. Тэрээр саяхан Сүхбаатар дүүргийнхээ нээлттэй өдөрлөгийн үеэр ам бүл олон, амьжиргааны түвшин доогуур, хүнд нөхцөлд амьдарч байсан 70 өрхөд эсгий туургатай иж бүрэн таван ханатай гэр олгосон байна. Гэр авсан тэдгээр айлууд дүүргийнхээ холбогдох байгуулагуудад 2004 оноос хойш хүсэлт тавьж байсан аж. Тиймдээ ч өргөө цагаан гэрээ хүлээн авсан иргэд тойргийнхоо иргэдийн ниигмиин халамжииг анхаарч ажиллаж байгаа гишүүн Л.Гантөмөрт талархаж байгаагаа илэрхийлж байв. Юутай ч удаан хүлээсэн тэдэнд 70 гэр сюрприз болсон нь илт байлаа.
Ийнхүү эрхэм гишүүн дүүргийнхээ эмзэг бүлгийнхэнд өөрийн биеэр анхаарал тавьснаас гадна иргэдэд хүрэх эмнэлгийн түргэн тусламжийг шуурхай болгох зорилгоор дүүргийнхээ 16 дугаар хорооны «Мандал» өрхийн эмнэлэгт суудлын авто машин бэлэглэсэн байна. Тэгэхээр улстөрийн сонголтоо зөв хийсэн иргэдэд төрийн хайр хишиг харамгүй очдог бололтой.