Төрийн түшээд хаагуур явна вэ
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд хагас сарын илүү өнгөрлөө. Улсын баяр наадам өндөрлөж, бүс орон нутгийн түүхт ойн баяр наадмууд үргэлжилж байна.
2014.07.23

Төрийн түшээд хаагуур явна вэ

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд хагас сарын илүү өнгөрлөө. Улсын баяр наадам  өндөрлөж, бүс орон нутгийн түүхт ойн баяр наадмууд үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд төрийн түүшээд хаагуур хэрхэн наадаж байгаа талаар асуухаар утас цохисон юм.

С.Эрдэнэ Архангай аймгийн Хайрхан  сумын ойд оролцоно

-Амар ч чадаагүй л байна. Одоо ч яаман дээрээ ажлаа хийж байна. Маргааш Архангай аймгийн Хайрхан сумын ойд явна. Наймдугаар сарын 1-н гээд Улаанбаатарт ирчихсэн байна. Засгийн газрын хуралдаан энэ сарын 28-нд Хөвсгөлд хуралдахаар товлогдсон нь цуцлагдаж, Улаанбаатарт хуралдахаар болсон.

Л.Болд: Зочид төлөөлөгч олонтой, амрах завгүй

-Гадаадын зочид төлөөлөгчид олонтой учир амрах завгүй л байна. Маргааш /өнөөдөр/ Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийг хүлээн авна. Энэ мэт ажилаас шалтгаалаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж байгаа ажлын айлтгалд яваагүй.

С.Одонтуяа: Төв аймагт сувилуулж байна

-Би Төв аймагт рашаан сувилалд амарч эмчлүүлж байна. Улсынхаа баяр наадмаар Улаанбаатар хотноо наадсан. Түүний дараа тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзлаа. Өнгөрсөн тавдугаар сард тойргийнхоо бүх хорооны сонгогчидтой уулзсан учир сая цөөн тооны хүмүүсийн санал хүсэлтийг сонслоо.