Гамшгийн үед авах арга хэмжээ сэдэвт сургалт зохиолоо
ОБЕГ
2014.12.19

Гамшгийн үед авах арга хэмжээ сэдэвт сургалт зохиолоо

Гамшгийн үед нийгмийн эмзэг бүлэг ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд өртөх эрсдэл ихтэй байдаг.

Энэхүү эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан,  Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч нарын дунд "Гамшгийн үед авах арга хэмжээ" сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Монгол Улс дахь Хамгааллын бүлгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан хамтын удирдлагаар ханган ажиллах хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 
Сургалтын үеэр "Гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах олон улсын туршлага",   "Зарлан мэдээлэл дамжуулах системийн талаарх танилцуулга",  "Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга замууд",  "Амилуулах суурь тусламж" зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.