Дарханы нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс шинэ байртай болов
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.02.17

Дарханы нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс шинэ байртай болов

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон албаны бусад төлөөлөгчид энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт албан томилолтоор ажиллаж, салбар хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Энэ хүрээнд тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэ байрны нээлтэнд оролцсон. Орон нутаг дахь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нь өөрийн гэсэн бие даасан байргүйгээс иргэддээ төрийн үйлчилгээг тэр бүр хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж чадахгүй байх, урт дараалал үүсэж, иргэд бухимдалтай байх зэрэг хүндрэл байдаг.

Тиймээс  салбарын яам энэхүү бэрхшээлийг арилгах, шийдвэрлэх зорилгоор зарим орон нутгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст шинэ байр бариулах төсөв, хөрөнгийг шийдвэрлэсний нэг нь Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс юм.  

Тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс 1970 онд ашиглалтанд орсон хуучны барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд уг барилгыг ашиглахыг хориглосон улсын байцаагчын дүгнэлт гарсан байдаг байна. Харин шинэ байртай болсоноор иргэд тав тухтай орчинд  төрийн үйлчилгээг шуурхай хүртэх, үйлчүүлэх боломжтой  боллоо. Түүнчлэн харьяа хэлтсийн шинэ байрыг барих төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээс гадна албан хаагчдын суух ширээ сандал, компьютер зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг ч иж бүрнээр нь хүлээлгэн өгч байгаагаа салбарын сайд С.Эрдэнэ онцолж байсан.