Эгэл баатар Д.Эрдэнэбат: Манай хүүхдүүдэд анх тусалж дэмжсэн хүн Шадар сайд М.Энхболд
2010.10.20

Эгэл баатар Д.Эрдэнэбат: Манай хүүхдүүдэд анх тусалж дэмжсэн хүн Шадар сайд М.Энхболд

Энэ цагийн “эгэл баатар" өргөмжлөлт Данзангийн Эрдэнэбаттай ярилцлаа.

-Саяхан ийм нэг мэдээ сонсогд лоо л доо. Таныг МАХН-ын их хуралд албан ёсны төлөөлөгчөөр оролцох болсон тухай?

-Тийм ээ. Манай журмын нөхөд надад итгэл үзүүлж 26 дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгосонд хувьдаа баяртай байгаа

-Ер нь та улс төр рүү ороод өнөө хэдэн хүүхдээ орхих гээд байна уу?

-Үгүй дээ. Улс төр гэдэг тусдаа, өөр асуудал шүү дээ.

-Ингэхэд таны хүүхдийн төлөө гэсэн энэхүү дээдийн сэтгэлийг анх ойлгож мэдэрсэн хүн гэвэл хэн байна?

-Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хотын дарга байхдаа бүтээлтэй минь танилцаад эмзэг бүлгийн гэр оронгүй хүүхдүүдэд амьдрах ухаан, урлахуйн ухааны талаар зааж сургавал зүгээр юм байна гэж зөвлөсөн. Тэгээд хичээлийн хэрэглэл, зургийн хэрэгсэл хүүхдүүддээ тарааж өгөөрэй гэж надад бэлэглэж байлаа. Тэр цагаас хойш долоо дахь үзэсгэлэнгээ гаргалаа. Долоо дахь үзэсгэлэнг зургадугаар сарын нэгэнд гаргасан юм. Урчуудын эвлэлийн хорооныхон үргэлж тус дэм үзүүлдэг. Мөн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн хорооны танхимаа бид бүхэнд үнэ төлбөргүй гаргаж өгдөг. Тэгээд л бид долоо хоногийн хугацаатай үзэсгэлэнгээ гаргадаг юм.

-МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцох хүний хувьд асууж байна. Сүүлийн үед МАХН нэрээ солих талаар ярьж байгаа. Таны хувьд хүүхдүүдийнхээ асуудлыг ярих л байх, тийм үү?

-Улс орны ирээдүй болсон хүүхдүүд хамгийн чухал сэдвийн нэг байх нь мэдээж. Хүүхдүүдийг зөв замаар өв тэгш хүмүүжүүлж, эх орондоо хайртай, зөв төлөвшилтэй, эрдэм боловсролтой иргэн болоход нь бидний ажиллаж буй гол чиг оршино. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүүхдүүдийн маань үзэсгэлэнг үзээд нээлтэд зориулж ийм үг хэлж байв. "Нэг ч гэсэн хүүхэд зөв бодолтой ухамсартай, мэдлэгтэй болж төлөвшиж байвал бид бүхний зорилго биелэх юм шүү" гэж. Тэгэхээр би хүүхдүүдийнхээ тухай л ярина даа.

-Саяхан дэлхийн нэрт жүжигчин Жэки Чан ирэхдээ танай хүүхдүүдийн үзэсгэлэнг үзсэн гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-Дэлхийн хэмжээний од болсон жүжигчин хүүхдүүдийн маань үзэсгэлэнг үзэж сонирхсонд их баярласан. Тэрээр хүүхдүүдийн маань бүтээлийг маш өндрөөр үнэлж, ихэд биширч бид нарт тодорхой хэмжээний хандив өгсөн. Мөн манай авьяаслаг хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг Хонконгт зохион байгуулахаар болж биднийг урьсан. Бас л хэн хүнд олдохгүй ховор боломж шүү.

-Жэки Чан хүмүүнлэгийн ажлаар дэлхийн олон орноор аялж байгаа юм билээ. Тэгээд Мон-голд ирээд та бүхэнтэй биечлэн уулзаж тодорхой хэмжээний хандив өгөөд явсан гэхэд сайхан санагдаж байна. Хонконгт урьс-ныг бодоход танай хүүхдүүдийн бүтээл их л таалагджээ?

-Бид Жэки Чанд тусгайлан "Монголын хийморь" гэсэн арьсан урлагийн бүтээлийг дэлгэж үзүүлсэн. Мөн Монголын ахуй амьдралыг дүрсэлсэн эсгий урлагийн бүтээлүүдээ танилцуулсан. За тэгээд үзэсгэлэнгийнхээ катологийг гардуулж өгсөн байгаа. Бас хүүхэд асрах төвийн Дүгэр захиралтай хамтран гаргасан номоо өгөхөд их баярлаж байлаа. Эцэг эхгүй хүүхдүүдийг ингэж сайн сайхан зүйлд сургаж байгаад талархан ахуйн хэрэглэлийн хандив өргөсөн биз ээ.

-Танд болон танай авьяаслаг хүүхдүүдэд Шадар сайд М.Энхболд анх тусалж дэмжсэн гэлээ. Энэ бол анхны тор засгаас үзүүлсэн дэмжлэг байсан байх?

-Манай үзэсгэлэнг янз бүрийн хүмүүс үздэг. Тэгээд одоогийн Шадар сайд М.Энхболд хотын дарга байхдаа үзэсгэлэнг маань үзэж байсан. Тэрээр "Монголд гэр оронгүй хог дээр амьдардаг тэнэмэл хүүхдүүд их байна. Энэ асуудал миний сэтгэлийг маш их эмзэглүүлдэг" гээд уг хүүхдүүдийг амьдрах ухаанд сурган зураг, дуу бүжигт дуртай болгох нь нэн тэргүүний асуудал болоод байгааг илэрхийлж байв. Миний бие цагдаагийнхантай хамтарч Улаан чулуутын хогийн цэг дээрээс болон гадуур тэнэдэг хүүхдүүдийг цуглуулж сургалтанд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар жилд 300 гаруй хүүхдүүдтэй, 7-10 хоногийн хугацаанд ажиллаж байна. Манайхаас авьяасаараа тодорсон хүүхдүүд маань олон улсын үзэсгэлэнд хэд хэдэн удаа оролцсон.

-Та хүүхдүүдэд нэмэр болох ур ухааныхаа үүднээс Эгэл баатрын өргөмжлөл хүртсэн. Нэгэнт та манай зочноор уригдаж байгаагийн хувьд энэ их тэнэмэл хүүхдүүдийг нийгэмшүүлэх ажлаа эхэлсэн түүхээсээ эргэн дурсаач. Зарим нэг хүмүүс сонсоогүй байгаа байх?

-Би 1974 онд Д үрслэх урлагийн дээд сургуулийг зураачийн мэргэжлээр төгссөн. Дараа нь үйлдвэрт ажиллаж байгаад Москвагийн Нэхмэлийн дээд сургуульд сураад 1984 онд төгссөн. Монголдоо ирээд савхин эдлэлийн үйлдвэрт ажил-лаж, арав гаруй оронд бүтээгдэ-хүүнээ нийлүүлжбайв. Цаггаа 1500 ажилчидтай, савхин бүх төрлийн эдлэл хийдэгтомоохон үйлдвэрүүдийн нэг байсан. Зах зээлийн ороо бусгаа үед үйлдвэр маань татан буугдсан. Үүнээс болж маш олон хүн ажилгүй болсон. Би хувцас загварын зохион бүтээгч байсан болохоор бие даагаад ОХУ, Герман, Югославт загвараа гаргадаг, мөн оёсон хувцсаа нийлүүлдэг байлаа.Мөн тэдгээр улсуудаас зургийн хэрэгслүүд оруулж ирж дэлгүүрүүдэд нийлүүлж, хүүхдүүдэд үнэгүй тарааж уран зургийн сургалт явуулдаг байв. Хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлээд ажиллаад үзэхээр тэдний энэ их авьяасыг орхиж болохгүй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгодог юмбайна лээ. Үзэсгэлэнгээ гаргахад хүмүүс маш сайхнаар хүлээж авч байсан. "Энэ цагийн Эгэл баатар"-аар өргөмжлөгдсөн нь намайг хүүхдүүддээ илүү их туслаарай хэмээн шагнасан явдал болов уу. Энэ шагнал надад бус энэ авьяас-тай хүүхдүүдэд өгсөн шагнал гэж би боддог. Хүүхдүүдийн авьяас бол эгэл баатар юм.

-Ард түмний хүндэтгэлийг хүлээсэн эгэл баатар, мөн хүүхдүүдтэй байнга ажилладаг болохоор цаг зав бага байдаг байх. Ингэхэд та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх гурван хүүхэдтэй. Гурвуулаа том болсон их, дээд сургуульд сурдаг. Зарим нь бүр гэр бүлтэй болсон. Би бол чөлөөт цагаа хүүхдүүддээ л зориулна. Үзэсгэлэнгээ хамтарч гаргана

-Танай хүүхдүүд сүүлийн үед ямар ямар томоохон хэмжээний үзэсгэлэнгүүдэд оролцов?

-2009 оны үзэсгэлэнг Солонгосын Инчон хотод болсон олон улсын фестивальд оролцоод ал-тан медаль авсан. 2010 оны үзэсгэлэнг Ерөнхий сайд С.Батболд ивээн тэтгээд 300 гаруй хүүхдэд бэлэг өгсөн. Гадаад харилцааны яамнаас манай хүүхдүүдийн урласан Монголын баатруудын дүр төрх бүхий бүтээлийг үзээд Шанхайн экспод урьж оролцуулсан. Тэнд монгол хувцас, урлагийн үзүүлбэр үзүүлсэн. Уг арга хэмжээ манай хүүхдүүдийн зохион бүтээсэн хувцсаар нээлтээ хийсэн. Фестивалийн комисс нь өөрийн биеэр бидэн дээр ирээд манай хүүхдүүдийн бүтээлийг сонирхож хамгийн сайн нь гэж үнэлж байсан. Би хувьдаа хүүхдүүдийнхээ бүтээлийг дэлхийд гайхагдсан бүтээл гэж хэлэхгүй. Гол нь энэ их төгс авьяас бүрдсэн хүүхдүүдийнхээ чадаарыг улам сайн хегжүүлэх нь чухал. Тиймдээ ч тэр их өндөр хөгжилтэй оронд олон орны бүтээлийн дундаас манай хүүхдүүдийн бүтээлийг сонгож авч байгаа хүмүүсийг харахад хүүхдүүдээрээ бахархах сэтгэгдэл тордог.

-Бидний ярилцлагыг уншсан уншигчдын дундаас хүүхдүүд нь гарын дүйтэй зурдаг, оёж исгэдэг ч юм уу ямар нэг авьяастай гээд эх эцэг танд хандвал та хүлээж авах уу?

-Авалгүй яахав. Ер нь би арав гаруй хүүхдэд эцэг эхийнх нь хүсэлтээр тусгай хичээл зааж байгаа. 3-7 хоног заалгаад хүүхдүүд маань Дүрслэх урлагийн дээд сургууль, архитектор, дизайнерийн чиглэлийн их дээд сургуулиудад тэнцээд орсон нь ч байгаа. Огт зурж чаддаггүй хүүхдэд долоо хоногийн дотор бүх л арга барилыг нь хэлээд зурах зургийг нь заагаад егөхөд 3-4 сургуульд зэрэг тэнцсэн тохиолдол ч бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.