Мэндчилгээ
Монгол улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба
2015.06.26

Мэндчилгээ

Эрхэм хүндэт биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан. албан хаагчид, үе үеийн удирдлага, ахмадууд, тамирчин, дасгалжуулагч та бүхэнд Монголын тамирчдын өдрийн халуун мэндийг хүргэн мэндчилъе.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, ард түмнийхээ хамтын тэмүүлэл, цог хийморийг тээн, чимэг болдог манай биеийн тамир, спортын салбарынхан “Тамирчдын баяр " нэртэйгээр тэмдэглэж эхэлснээс хойш 79 дэх жилтэйгээ золгож байна.

Ардын хувьсгалтай нас чацуу Биеийн тамир, спортын салбар нь яамны дэргэдэх Ардын Удирдах Зөвлөлөөс Засгийн газрын яамны түвшинд ажиллан биеийн тамир, спортоор дамжуулж ард иргэдийн эрүүл мэндийг бэхжүүлэх, сайжруулах, тамирчдын амжилтыг олимп, дэлхийн түвшинд тогтмол барих, эх орноо олон улсад сурталчлах зэрэг хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг гуйцэлдүүлж ирсэн бөгөөд үе үеийн удирдлага, ажилтан, дасгалжуулагч. тамирчдынхаа байгуулсан алдар гавьяаг дурдахад таатай байна.

Төр засгаас биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын хүрээнд аймгуудын спортын ордонг шинэчлэх, усан бассейнтай болгох, хүний нөөцийг чадавхжуулах, үндэсний шигшээ багуудын амжилтыг олимп, дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргуулах, нийгмийн баталгааг хангах талаар шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна.

Хүн төрөлхтний эв найрамдал, ахан дүүсийн барилдлагын тод илэрхийлэл “Рио-2016” Олимпийн наадам эхлэхэд нэг жилийн хугацаа үлдэн манай тамирчид эхний олимпийн эрхүүдээ аваад байна.

Олимпийн наадамд Монголын баг, тамирчид, дасгалжуулагчид 1964 оноос эхлэн 50 жилийн хугаиаанд бахдам амжилтуудыг гаргаж, Олимпийн аваргууд ” маанъ тодорсон.

Цаашид түүхэн амжилтыг давтах, олон Олимпийн алдартнуудыг төрүлэх нь Монголын спортын хөгжлийн хурдасгуур болох ёстой.

Олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээнүүдэд сахилга бат, зохион байгуулалтыг хатуу сахиж, сургалт дасгалжуулалтаа улам эрчимжүүлэхийг нийт баг, тамирчид, дасгалжуулагчид та бүхнээс хичээнгүйлэн хусэж байна.

Монгол хүн бүрийн бие эрүүл, хийморь золбоотой байж, тамирчид маанъ эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд үргэлж цуурайтуулж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

                МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

                ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД Г.ШИЙЛЭГДАМБА