Монголыг Монгол хүн л хөгжүүлнэ
“Амжилтын хүрд” нэвтрүүлэгт Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр оролцлоо.
Гайхамшигтай сайхан ирээдүй Монгол улсыг хүлээж байна. Яагаад гэвэл бид Шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд түүнээс гарсан үр дүнг шийдвэр гаргах түвшинд аваачиж шийдвэр болгож чадах юм бол Монголыг маш сайхан ирээдүй хүлээж байгаа. Монголыг Монгол хүн л хөгжүүлнэ .Одоо цагт хийж бүтээж буй хүмүүсээр бахархахаас гадна энэ цаг хүртэл Монголчуудын тусгаар тогтнол, өргөн уудам газар нутагтай нь үлдээсэн олон залуучуудын хөлс, хүч, цус, нулимсаар бий болсон тусгаар тогтнолоороо бахархдаг байх ёстой. Бид оюуны өндөр чадвартай, өсч дэвжиж яваа хүүхдүүдийг маш сайн дэмжих ёстой. Хоёр Монгол залуу хоорондоо өрсөлдөх бус, харин хөтлөлцөөд бие биендээ туслан дэлхийн залуустай өрсөлдөх нь чухал юм.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү