2015.09.16

УИХ Тавантолгойн гэрээг дахин үзэх шаардлагатай

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Давосын чуулга уулзалтанд оролцсон.

Түүний дараагаар Тавантолгойн гэрээг ойрын хугацаанд хийж ашиглахаар Хятадын талтай ярилцсан гэж мэдэгдсэн юм. Тэгвэл УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гэрээ байгуулж болохгүй гэдгийг гишүүд сануулж байна. Харин Тавантолгойг ашиглах тухайн УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн зүгээс тус ордыг ашиглах бол өмнөх гэрээг эргэн сөхөх шаардлагатай гэдгийг хэлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Шинхуа болон Энержи ресурс группт Тавантолгойн 98 хувийг 100-аад жилийн хугацаатайгаар өгөөд Монголын талдаа хоёрхон хувь үлдэх гэрээгээ үргэлжлүүлэн хийх гэж байгаа бол бид буруу гэж үзэж байна.  Гэрээг хэрхэн өөрчлөх мэдээлэл бидэнд огт байхгүй байгаа. Гэхдээ гэрээнд томоохон өөрчлөлтүүдийг хийхгүй болов уу гэсэн хардлага төрж байна. УИХ гэрээ батлагдахын өмнө дахин үзэх шаардлагатай” гэлээ .

              Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү