Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.09.19

Мэргэжлийн сургалт амжилтын үндэс өдөрлөг боллоо

Мэргэжлийн сургалт амжилтын үндэс өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн үеэр мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан хүмүүсийн бүтээлийн үзэсгэлэн гарсан бөгөөд ур чадварын уралдаан зохион байгуулжээ.

Энэ жил мэргэжлийн болон, давтан сургалтыг зохион байгуулах сургалтын байгууллагуудыг шалгаруулах тендерийг нээлттэй зарлаж 51 байгууллагатай гэрээ байгуулан, 36 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Одоо 1856 иргэн суралцаж байгаагаас 1300 суралцагч ур чадвар эзэмшин, чадамжийн гэрчилгээ авчээ.

“Үсчин, гагнуурчин, барилгын олон төрлийн мэргэжлээр суралцаж байна. МСҮТ-ийн төгсөгчид ажлын байраар хангагдах бололцоо нь нэмэгдэж байгаа” гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлж байсан юм.

                         Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү