Ө.Энхтүвшин: Энэ долоо хоногт бүлгээ хуралдуулна
2011.09.26

Ө.Энхтүвшин: Энэ долоо хоногт бүлгээ хуралдуулна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Намрын чуулганаар шийдэх асуудлууд олон байгаа. Гишүүд одоо хүртэл цуглаагүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг хэзээнээс хуралдаж эхлэх вэ?
-Олон асуудлыг хэлэлцэж шийдэх ёстой. Манай намын бүлгийн гишүүд өнөөдрөөс цуглаж эхэлнэ. Гишүүдэд энэ тухай мэдэгдсэн. Тиймээс энэ долоо хоногт бүлэг хуралдана.
-Намуудын хамгийн гол асуудал нь Сонгуулийн хууль байх шиг байна. Бүлгийн даргын хувьд АН-ын бүлэгтэй хэрхэн тохиролцохоор төлөвлөж байна вэ?
-МАН-ын бүлгийн баримтлах тогтолцоо бол мажиратор. Сонгуулийн энэ тогтолцоо давамгайлсан хувилбарыг л гаргаж ирнэ.
-Намын Удирдах зөвлөлөөс тань чухам хэд хэдийн харьцаатай байлгах чиглэл өгсөн бэ?
-Удирдах зөвлөлөөс Сонгуулийн хуулийг мажиратор давамгайлсан хувилбараар тогтох нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Харин ямар харьцаатай байх талаар намын бүлгийн гишүүд хэлэлцэж шийднэ.Өөрөөр хэлбэл, АН-ын бүлэгтэй ярилцах түвшинд шийдэх асуудал. Энэ талаар Удирдах зөвлөл ямар нэг тоо хэлэхгүй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.