Аугаа түүхийг үргэлжлүүлэн авч явахад хүсэл мөрөөдөл хэрэгтэй
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2015.11.20

Аугаа түүхийг үргэлжлүүлэн авч явахад хүсэл мөрөөдөл хэрэгтэй

АНУ-ын Бостон хотноо энэ сарын 18-нд БСШУ- ы сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейф нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг гэрээ хүчин төгөлдөр болсноор МонголУлсын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон инновацийг хөгжүүлэх зорилгоор Массачусетсийн технологийн институтгэй МУИС, ШУТИС болон бусад их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид, багш оюутнууд хамтран ажиллах боломжтой юм.

Энэ үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Монголчууд бол аугаа түүхтэй ард түмэн. Аугаа түүхийг үргэлжлүүлэн авч явахад аугаа хүсэл мөрөөдөл хэрэгтэй. Бид энэ хүсэл мөрөөдлөө шинжлэх ухаан технологийг хөгжүүлэн мэдлэгт суурилан хөгжих хэмээн харж байна.

Тиймээс энэ мөрөөдлийг биелүүлэхэд дэлхийд тэргүүлэгч Массачусетсийн технологийн институтын хамтын ажиллагаа түүхэн ач холбогдолтой” гэдгийг онцлов.