УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Батцогт, Д.Ганхуяг
2015.12.11
Удирдах ажилтаны зөвлөгөөн болж байна.
Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулж буй Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байв.
Хоёр өдөр үргэлжлэх энэ зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн 100 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож байгаа юм.
Чуулганд Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Д.Батцогт, С.Арвин, Ардчилсан хүчний холбоо ТББ- ын гүйцэтгэх захирал Б.Батхуяг болон албаны бусад хүн оролцож байна.