Одонгийн мөнгийг энэ сард олгоно
2016.02.05

Одонгийн мөнгийг энэ сард олгоно

Засгийн газраас долоо хоног бүрийн пурэв гаригт зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад энэ удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо.

Тэрээр салбарынхаа талаар мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбоотойгоор одонтой эхчүүд тэтгэмжийн мөнгө хэзээ олгохыг их сонирхож байна. Алдарт эхчүүдийи одонгийн мөнгийг хэзээ олгох вэ?

-Алдарт эхийн одонгийн мөнгийг гуравдугаар сарын 1-8- ны дотор олгодог. Гэхдээ энэ жилийн эдийн засаг санхүүгийн байдлыг харгалзан энэ сард олгохоор  Монголбанктай хамтран ажиллаж байгаа.

-Нийгмийн даатгалын сантай холбоотойгоор таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Энэ бол сонгууль б о л ох  х у г а ц а а ойртсонтой холбоотой мэдээлэл байх. Яг одоогоор намайг шалгах тухай шийдвэр хүлээж аваагүй байна. Харин санаатай, санамсаргүй байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл байнга явуулж байгаа. Зөвхөн энэ удаад ч биш. Оны өмнөөс л гарсан мэдээлэл. Ер нь манайхан улс төр хийхдээ цэвэрхэн хийж сурмаар байна. Асуудал гаргаж тавиад тэр нь нотлогдохгүй болохоор өөр янз бүрийн асуудал руу гуйвуулж, мушгих байдал их гарч байна. Манай салбартай холбоотой ноцтой гэмээр олон мэдээлэл нийгэмд цацсан. Өнөөдрийн байдлаар нэг нь ч нотлогдоогүй л байна.