НИТХ-ын тэргүүлэгчид битүүнд хуралдана
НИТХ-ын Тэргүүлэгчидийн элжит хуралдаан
2016.02.05

НИТХ-ын тэргүүлэгчид битүүнд хуралдана

НИТХ-ын  Тэргүүлэгчидийн элжит хуралдаан энэ  сарын 8-нд буюу битүүнд болно.

Хуралдаанаар гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай, соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам батлах тухай, гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих концесс олгох, гэрээ байгуулах, зөвшөөрөл хүсэх тухай асуудлыг хэлэлцэх ажээ.  

Мөн   Улаанбаатар  хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төр хувийн хэвшлийн түншлэл, концессын хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээс гадна шашны байгууллагуудад зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэн батлах юм байна.