Иргэд ирэх 7 хоногоос тоон гарын үсэг хэрэглэх боломжтой
Царим гарын үсэгтэй болохын тулд дүүргийнхээ бүртгэлийн хэсэг дээр очин гарын үсгээ авч иргэний үнэмлэх дээр бичилт хийлгэх хэрэгтэй гэнэ. Албаныхны өгч байгаа мэдээллээр иргэн бүрийг тоон гарын үсэгтэй болохыг шаардахгүй юм байна. Хамгийн эхэнд гэрээ хэлэлцээр хийдэг, олон газраар гарын үсэг цуглуулдаг, зурдаг иргэдэд түлхүү олгохоор болжээ. Тоон гарын үсгийн хувьд цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэх сайн шийдэл хэмээн нэрлэгдэж байна.
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: Цахим засаг хөгжиж байгаа улс орнуудын хамгийн чухал зүйл. Энгийн үгээр хэлбэл шилэн кабелаа татсан, үйлчилгээгээ оруулаад эхэлсэн. Үүнийг ашиглахын тулд ашиглагч нь хэн гэдгийг таних баталгаажуулах жишиг бол тоон гарын үсэг.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...