Х.Баттулга нэр бүхий улстөрчдийг улс төрөөс таягдан хөөхийг уриалав
“Жудагт Монгол” холбооноос өчигдөр Тусгаар тогтнолын талбайд “Бүх ард түмний эв нэгдэл” цуглааныг зохион байгууллаа.
Тэд салбар бүрийн төлөөллийг эгнээндээ нэгтгэж, иргэдийн дуу хоолойг сонсох зорилготойгоор бүх иргэний хөдөлгөөнийг хамруулсан гэсэн юм. Тухайлбал, Монголын ахмадын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ардчилсан холбоо зэрэг 50 гаруй холбоод болон төрийн бус байгууллагууд нэгджээ.
Тэдний энэхүү үйл ажиллагааг дэмжиж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар ч хүрэлцэн ирж, “Эв нэгдэл” цуглааныг дэмжин оролцлоо.
Тэдний зүгээс ард түмний саналыг сонсч, гурван чиг зорилгын төлөө энэхүү цуглааныг зохион байгуулж байгаа гэлээ. “Жудагт Монгол” холбооны тэргүүн Ж.Гомбожав “Бид гурван зүйлийн төлөө энэхүү цуглааныг зохион байгуулж байна. Нэгдүгээрт, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлын төлөө, хоёрдугаарт, ард түмний дуу хоолойг сонсдог эрх баригчдын төлөө, гуравдугаарт, хойч үедээ эх орноо бүрэн бүтэн үлдээхийн төлөө тэмцэж байна” хэмээн өнөөдрийн үйл ажиллагаагаа тайлбарласан.
Мөн тэд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж саналыг машинаар тоолохгүй байх, Монгол Улсыг түүхий эд хангагч биш үйлдвэрлэгч орон болгох, баялгийг тэгш эрхтэйгээр хүртээмжтэй хуваарилах, эх хүүхдийн амьдралын баталгааг хангах, нийгмийн үйл ажиллагаанд иргэний оролцоо хяналтыг баталгаажуулах, цөмийн хаягдалгүй бүс нутаг болохыг шаардсан уриа лоозон барьсан байв.
Мөн тэд сонгуулийн тухай хуульд хоёр өөрчлөлт хийхийг шаардсан бичгийг Ерөнхийлөгч, УИХ-д хүргүүлэх юм байна. Үүнд, 28 хүнийг намын жагсаалтаар сонгодог асуудлыг болих, хар машинаар санал өгөх хуулиас хасахыг шаардаж байгаа ажээ.
Түүнчлэн “Эв нэгдэл” цуглаанд оролцсон ардчилсан холбооны мянга мянган гишүүд дэмжигчдэд хандан УИН-ын гишүүд , МоАХ-ны дарга Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс 26 жилийн өмнө та бүхний жагсаж байсан уриа лоозон үг үсэг нь ч солигдоогүй барьж байсан хүмүүс нь ч хэвээрээ байгааг одоо бид харж байна. Тэр үенйнхээс амьдрат өөрчлөгдсөн нь үгүй байна.
Харин 20-иодхон гэр бүл л удаа дараа эрх мэдэлд хүрч хагартлаа баяжиж, харин гурван сая ард иргэд цалин тэтгэврийн зээлийн дарамтад байна. МАН-аас Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, Д.Хаянхярваа, Д.Зоригт, АН-аас Ч.Сайханбилэг, Г.Батхүү, С.Баярцогт, МҮАН-аас М.Энхсайхан нарын цөөн тооны эх орондоо элэггүй улстөрчдийг төрөөс таягдан хаяхыг МоАХ-ны нийт гишүүд дэмжигчид Монгол орон даяар уриалж байна.
Та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү” хэмээн оннлон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр “Миний хувьд баг хамт олноороо том төсөл хийх гэж эхлүүлсэн боловч харамсалтай нь төсөл маань зогслоо. Манай улс маш их түүхий эдтэй баян улс орон. Бид энэ түүхий эдээ зөв боловсруулбал эдийн засагт сайнаар нөлөөлөх байлаа. Харамсалтай нь бидний төслийг Ерөнхий сайд ч ойлгосонгүй. Цаашид юу болох талаар мэдэхгүй байна” хэмээсэн.
Түүнчлэн Монголын Ардчшсан Холбооны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа “Эв нэгдэл” цуглаанд хүрэлцэн ирсэн хүмүүст хандаж, уг хэлсэн ют. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нъ хүргэе.
Г.Байгалмаа: Ардчилсан Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу бид шаардах эрхтэй
/Монголын Ардчилсан Холбооны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-ын даргын зөвлөх/
-Монголын Ардчилсан холбооны гишүүд дэмжигчид бид 2007 оны долдугаар сарын 24-26-нд Сүхбаатарын талбайд суулт хийж байлаа. Тэр үед буюу 2007 оны долдугаар сарын 9-нд нь Оюутолгойн гэрээ, 10-нд Тавантолгойн гэрээний төслийг тухайн үеийн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хүмүүс баяр, наадамд анхаарал хандуулж, амралтаа аваад хөдөө гадаа явсан хойгуур нь энэ гэрээнүүдийг оруулж ирсэн нь өнөөх чоно борооноор гэгч л болж байлаа. Энэхүү гэрээнүүд учир дутагдалтай байсныг МоАХ анхааралдаа авч, энэ чигээр нь яавч явуулж болохгүй, эргэн харах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлж, суулт хийж тэмцсэн.
Гэрээний төсөлд юу тусгасан бэ гэвэл Тавантолгойг зүгээр л найр тавиад өгөх тухай байв. Тухайн үедТавантолгойд 1.5-2 тэрбум ам.дагдарьш хөрөнгө оруулалт шаардлагатай учир Монгол Улс дангаараа ашиглах боломжгүй ээ. Дотоодын нөөц боломж байхгүй ээ гэж байлаа.
Гэвч хэдийнэ Тавантолгойн 14 хувийг “Энержи Ресурс” компани буюу тэр үеийн Монгад Ардьш хувьсгалт нам, Ардчилсан намьш нэр бүхий 14 хүн авсан байв. Бид тэр хумүүсийн нэрсийг зарлаж байсан. УИХ-ын гишүүн Гаваагийн Батхүү, анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Сангажавын Баярцогт, Монголын Үндэсний ардчилсан намын дарга Мэндсайханы Энхсайхан, УИХ-ын гишүүн байсан Цэгмидийн Цэнгэл, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, УИХ-ын гишүүн байсан Долоонжингийн Идэвхтэн гах мэт хүмүүс байсан юм.
Хувьцаа эзэмшиж байсан 14 хүнээс зарим нь өөрийн хувиа шилжүүлсэн гаж байгаа ч ямар аргаар, яах зорилготой Тавантолгойн лицензийг авснаа хэлэх цаг нь болсон. МоАХ үеийн үед ард түмнийхээ талд байсаар ирсэн. Тиймээс Тавантолгойн хувьцааг яаж олж авсныг энэ хүмүүсээс асууя. Ардчилсан Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу бид шаардах эрхтэй.
“Эв нэгдэл” цуглаан Тусгаар тогтнолын талбайд үргэлжилж байх зуур Үндэсний тэдээллийн төвд МоАХ-ны анхдагчдийн зөвлөлөөс хэвлэлийн хурал зарлаж, МоАХ-ны онц их хурал зарлахыг шаардсан юм.
МоАХ-ны онц их хурлыг зарлаж, хуралдуулахыг шаардлаа.Хуралд оролцсон МоАХ-ны анхдагчдийн зөалөлөөс МоАХ-ны үүсгэн байгуулагдсан цагаас өөрийн аймаг, орондоо уг хөдөлгөөнийг удирдаж байсан зөвлөлийн гишүүд оролцож, 1992 оноос хойш сонгуулиар засаглалын эрх мэдэл авсан намуудын бодлогогүй үйл ажиллагаа нь цөөн хүнд илүү боломж олгож, хөрөнгийнхөө хэрээр эрх мэдэл авдаг дэг жаяг тогтоож, улс төрийн намууд бүлэглэлүүдийн эрхшээлд орж, нийгмийн хөгжил мухардалд орж байгаад санаа зовж байгаагаа хурлын эхэнд онцлон хэллээ.
Мөн Ховд аймгийн МоАХ-ны анхны зохион байгуулагч Ч.Хархүү “Сүүлийн өдрүүдэд МоАХ -ын дарга Х.Баттулгатай холбоотой асуудааар Ардчилсан хувьсгалын анхлагчдын нэг салаа мөчир болсон МоАХ-ны гишүүдийн дунд талцал маргаан гарч байгаад Ардчилсан холбооны Анхдагчдын зөвлөл харамсч байна.
Монголын ардчилсан хувьсгалын анхдагчид бид Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүхээр гам буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гам буруутайд тооцож үл болно” гасэн заалтыг үндэслэн Х.Баттулгыг яллаж буруутгаагүй байхад асуудалд явцууралгүй, асуудалд хүлээцтэй хандахыг уриалж байна” хэмээсэн.
Түүнчлэн АХАЗ-ийн гишүүд ардчилсан хувьсгалын манлайд явсан бид хоорондоо одоо эвдрэлцэж, салж сарниж, бүтээсэн ардчиллаа баллуурдах ёсгүй. Тиймээс МоАХ-ны онц их хурлыг ирэх дөрөвдүгаэр сарын 15-ны дотор багтаан хуралдуулахыг МоАХ-ны дарга Х.Баттулга, МоАХ-ны удирдах зөвлөлөөс шаардаж байна хэмээн мэдэгдсэн.