Жижиг тойрог дээр очиж булхай луйвраа хийх гэж байхгүй юу
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2016.05.06

Жижиг тойрог дээр очиж булхай луйвраа хийх гэж байхгүй юу

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцийн тавдугаар дүгнэлтийг Их хурал хүлээгээд авчихлаа, Ингэснээр намын нэрсийн жагсаалтаар орж ирдэг 28 гишүүн тойрогт очиж өрсөлдохөөр боллоо. Сонгуулийн хууль өөрчлөгдөж таарах нь. Харин сонгуулийгтомсгосон тойргоор явуулах уу, жижиг 76 тойргоор явуулах уу гэдэг дээр маргаан өрнөөд байна. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Ингэж хариуцлагагүй байж болохгүй. Сонгуулийн хугацаа ингэж ойртсон үед буруу л алхам болж байна. Бид сонгуулиа явуулж, төр засгаа эмхлэн байгуулах ёстой. Төрөө барих эрхийг нь эдлүүлэх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй шүү.

Тиймээс Сонгуулийн хуульд эргэж буцсан ямар нэгэн өөрчлөлт хийх нь цаг хугацаа нь тулчихсан давчуу энэ үед хэцүү. Миний хувьд Цэцийн дүгнэлтийг бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа.

2012 онд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад би хэлж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ч энэ асуудлыг тавьсаар ирсэн. Ер нь намын нэрсийн жагсаалт нэрийн доор иргэдээс санал авалгүй Их хуралд сонгогдох нь буруу. Тэр тусмаа намын жагсаалтаар сонгогддог хүмүүсийг тэнд оруулах гэж хачин юм болдог.

-Тойрогт очих нэр нүүргүй хүмүүсийг халхавчилж оруулж ирдэг гэж шүүмжилдэг. Гэхдээ ардчилал хөгжсөн олон оронд пропорциональ тогтолцоог хүлээн зөвшөөрдөг шүү дээ?

-Намын нэрсийн жагсаалтаар хүмүүсийг оруулахдаа тойрогтоо очиж чадахаа байсан, иргэдийн итгэл үнэмшлийг хүлээж чадахаа байсан тийм хүмүүсийг оруулж ирдэг. Дэлхийн бусад орнуудад холимог тогтолцоотой байдаг ч хамгийн их нэр хүндтэй, олон түмнийхээ итгэл дэмжлэгийг хүлээсэн, өөрийн намынхаа гишүүд дэмжигчдийн дунд тасралтгүй рейтинг өндөр яваа хүмүүсээ намын нэрийн жагсаалтаар оруулдаг.

Гэтэл манайд энэ нь эсрэгээрээ эргэчихсэн. Дээр хэлсэнчлэн иргэдийн дэмжлэгийг хүлээхээ больсон, энэ нөхрийг л парламентаас гаргачих юмсан гээд эсэргүүцээд байгаа хүмүүсийг лист нэрийн доор аль ч нам нь адилхан 2012 онд намын нэрсийн жагсаалтаар оруулж ирсэн. Намын нэрсийн жагсаалтад байгаа хүмүүс ард иргэдээр шүүлгэж гарч ирээгүй хүн төрийн эрх мэдлийг аваад бодлого шийдвэр гаргаад явахаараа ямар болгодгийг харлаа. Өнөөдрийн бидний амьдрал ямар байгааг заавал надаар хэлүүлэлтгүй бүгд харж байна.

-Сонгуулийг том тойргоор явуулсан нь дээр үү, жижиг 76 тойрог байсан нь дээр үү?

-Сонгуулийг том тойргоор явуулах хэрэгтэй. Энэ хүмүүс том тойргоор сонгууль явуулахаасаа юундаа айгаад байгаа юм бэ. Яагаад арагшаа ухраад байгаа юм бэ. Яагаад ард иргэдээсээ айдаг юм бэ.

-Жижиг тойрог болохыг хоёр намын бүлэг дэмжчихлээ. Буруу нь юу байна?

-Жижиг тойрог дээр очиж булхай луйвраа хийх гэж байхгүй юу. Нам дамнасан улс төрийн бүлэглэлүүд өөрсдийг нь дэмждэг, тэдний үгээр байдаг хүмүүсээ гаргахын тулд тэр хүмүүстээ сул ам тавьж өгч жижиг тойргоос гаргаж ирэх гэж байна. Энэ бүхний ард луйвар явж байгаа. Үндэстэн дамнаж байгалийн баялагт шунасан хүмүүсийн гар хөл орж ирнэ.

Оюу толгой мэтийн том компаниуд сул эрх мэдэл бүхий хүмүүсээр дамжуулаад авч байгаа юм. Тэр бүлэглэлүүдийн оролцоо жижиг тойрог дээр асар их байх нь тодорхой. Том тойрогт өрсөлдеж иргэдээсээ санапыг нь авч ажиллахад юу нь болохгүй байна. Яагаад том тойрогт дургүй байдаг юм бэ гэсэн асуултын тэмдэг тэнд байгаа.

-МАХН-аас Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын гишүүд намаасаа гарч буйгаа албан ёсоор зарлаж, МАН-д орно гэдгээ мэдэгдсэн. Таны хувьд Д.Тэрбишдагва гишүүнтэй өнгөрсөн долоо хоногт өрөөнд нь уулзаж байсан. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Энэ хоёр маань хэвлэлийн хурал хийгээд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна лээ. Улс төрийн талцал, хуваагдлыг эцэс болгох хэрэгтэй. Улс орны тусгаар тогтнол, нийтлэг эрх ашгийн төлөө хариуцлага хүлээсэн, түүхэн цаг хугацааг туулж ирсэн нам бол нэг байх ёстой. Хүчээ нэгтгэ.

Анх хоёр нам тарж бутрахад намын даргад хандан ил захидал бичиж байсан хүний нэг нь би. Энэ хугацаанд өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Эвлэж, нэгдэх хэрэгтэй. 2016 оны сонгуульд эвсэл байгуулж орох хэрэггэй гэдгийг хэлж ирсэн. МАН, МАХН хоёроос ажлын хэсэг гарч эвсэж сонгуульд орох эсэх дээр санамж бичиг байгуулсан ч харамсалтай нь асуудал явсангүй.

Эвсэж, нэгдэх ажлын хэсгийг нь ахалж, гарын үсэг зурж бүх зүйлийг нэг зүгт нь явуулж байсан гол хүмүүс нь МАХН- ын дэд дарга Д.Тэрбишдагва, ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан гишүүн хоёр. Энэ хүмүүс эцсээ хүртэл өөрсдийн байр суурин дээрээ байж ирсэн. Тиймээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан гишүүн хоёр өөрсдийн сонголтыг хийсэн байх.

-Ямар нэгэн тохирол цоон дээрээс явчихав уу гэдэг хардлага байна. Таны хувьд итгэл үнэмшлээрээ МАН-д орсон гэж харж байгаа юу?

-Ямар нэг тохироо гэж байхгүй байх. Өөрсдийн итгэл үнэмшлээрээ л яваа хүмүүс.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдийг хохироож байна гэж иргэд хэлж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал бол нэг шийдвэр гараад шууд асуудлыг шийдээд явахад хүнд л санагдаад байгаа юм?

-Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бол Улаанбаатар хотын хувьд том асуудап болоод байна. Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь нийслэлдээ ирээд суурьшчихсан. Улаанбаатархот өөрөө газар зүйн хувьд хавчигдмал, тэлэх боломж муутай гэдгийг бид мэдэж байгаа.

Тиймээс энэ асуудалд төрийн зүгээс бодлого гаргаж зохицуулсан. Харамсалтай нь хэрэгжилтийнхээ явцад олон хүндрэлтэй асуудлууд гарч байгаа нь иргэдийг бухимдалд хүргэж байна. Ялангуяа гүйцэтгэгч компаниуд болон төрийн байгууллагынх нь зүгээс гаргасан алдаатай холбоотой. Үүнээс болоод иргэд хохирч байгаа л даа.

Иргэд мөн НӨАТ-ын хуультай холбоотой асуудлыг маш их хөндөж байна. 2015 оны долдугаар сарын 9-нд шинэчилсэн найруулгаар баталсан. Бид цагаан сар, наадам, хагас, бүтэн сайнд тооцоо судалгаа муутай, амьдралд хэрэгжих боломжгүй хууль баталдгийн нэг Нь НӨАТ-ын хууль болчихоод байгаа юм.

-Тухайн үед нь байр суурьтай хангалттай сайн хэлж хүндрэлтэй гээд байгаа зүйлсээ зохицуулах боломжгүй байсан юм уу?

-Энэ хуулийг баталж байхад эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байсан цөөн гишүүдийн нэг нь би. “Энэ хуулийг батлан гаргаснаар-нөхөд минь ямар муу үр дагавар гарах вэ гэдгээ тооцож үзсэн үү. Эдийн засгийн нөхцөл байдал чинь ямар хэмжээнд хүрчихээд байгаа билээ. Монгол хүний худалдан авах чадвар яаж буурсан билээ.

Мөн бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэх боломжгүй болж хүрээ нь хумигдаж байхад НӨАТ- ын хуулийг батлан гаргаж    байгаа нь хэр зохимжтой юм” гэдэг асуудлыг сөхөж байсан. Бидний үгийг ямар хүлээж авдаг биш. Хэлээд байхад тоолгүй баталсан.

НӨАТ-ын хууль хэрэгжээд эхлэнгүүт маш олон асуудал босч ирсэн. Эцсийн дүндээ НӨАТ гэдэг чинь ард түмний халааснаас шууд аваад төсвийн орлогыг бүрдүүлдэг. Гэтэл уг хуулийг батлан гаргаснаар иргэдийн халааснаас татвар авах төдийгүй, жижиг, дунд аж ахуй эрхэлж буй хүмүүсээс давхар НӨАТ-ын татвар авч байгаа.

Дунд нь иргэдийн төлөх ёстой НӨАТ-ыг аваад төсөвт даМжуулж өгөх ёстой аж ахуйн нэгж нь хүндрэл бий болгож байна. Үүний зэрэгцээ кассын машин тэргүүтэй хоёр төрлийн машин авах шаардлага тавигдаж байна л даа.

Энэ нь ядарсан иргэдийн хувьд маш их хүндрэл дагуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

НӨАТ-ын тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулж 50 саяын босгыг 100 сая болгож жилийн 100 саяас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-ын хуульдаа оруулж 100 саяас доош орлоготой аж ахуйн нэгжийг чөлөөлөөч гэж байгаа юм.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг 2019 он хүртэл хойшлуулах хэрэгтэй гэдэг асуудлыг бид тавьж байгаа. Үнэндээ монгол төгрөгийн үнэ цэн унаж цаас болсон үед 100 сая төгрөг гэдэг бол бага мөнгө. Өмнө нь бид хоёр ч парламентын хугацаанд 200 сая төгрөгөөр НӨАТ-ын босгыг тогтооё гэдэг саналыг тавьж байсан. Гэтэл түүнийг татаад унагаж байсан шүү дээ.

-Тэгээд яах ёстой гэж үзээд байгаа юм бэ?

-Жижиг павильон лангуу эрхэлж байгаа бол жишиг татвар тогтоогоод өгвөл аль аль талдаа хүндрэл чирэгдэл гарахгүй. Гаргасан алдаагаа засъя гэхээр нөхөд маань нүглийн нүдийг гурилаар хуурсан зүйл хийж жижигхэн зүйлээр аргалдаг.

Тэр арга барилаараа НӨАТ-ын босгыг 50 саяар тогтоосон хууль байгаа. 50 сая төгрөгийн босго даваагүй бага орлоготой аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхгүй явах боломжтой гэдэг тайлбар хийгээд сууж байна. Бид Засгийн газарт хүргүүлсэн ч саналаа өгөхгүй л байгаад байх юм.

Манай намын бүлэг малчдын зээлийн хүүг бууруулаач ээ гэдэг шаардлага тавингуут малчдын зээлийн хүүг бууруулсан дүр эсгэдэг байдлаар асуудлыг шийдвэрлээд явах боломжтой.

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлэхэд Л.Энх-Амгалан “УИХ- ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрүүл мэнд, спортын сайдыг милох асуудлыг оруулъя.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх ёсТой байсан, УИХ дахь МАН-ын бүлгийн зургаан гишүүн бүгдээрээ хуралдаандаа ирээд нэг цаг гаруй хүлээсэн. Эрх баригчдаас нэг ч гишүүн орж ирээгүй.

Байнгын хорооны дарга нь өрөөндөө байдаг. Гэтэл орж ирдэггүй. Хамгийн тэргүүнд хэлэлцэн томилох ёстой сайдын асуудал дээр яагаад улс төрийн тоглолт хийгээд байгаа юм бэ. “Шударга ёс” эвслийн бүлэг нь бүлэггүй болчихлоо гээд Эрүүл мэндийн сайдын томилгоог татаад авчихаж байгаа юм уу эсвэл. Ингэж хардахад хүргэж байна. Эрүүл мэндийн салбар эзэнгүй, 60 хүүхэд улаанбурхан өвчнөөр амиа алдаж, олон зуун иргэн эрүүл мэндээрээ хохирч байна.

Онцгой байдал зарлахаас аргагүй салбар болсон. Сайдыг нь яаралтай томилъё л доо" гэв. Хуралдааны эхэнд Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ- ын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулав. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цаашдаа ямар ямар асуудал хэлэлцээд шийдвэр гаргах вэ гэдэгдээрУИХ-ын удирдлагын түвшинд ярилцаад шийдээд явъя.

Буруу зөрүү юм гарчих гээд байна гэдэг санаа хэлсэн. Энэ талаар яриа явагдаагүй юм шиг л харагдаад байх юм. Өглөө би хамгийн түрүүн чуулганы танхимд ирсэн. Ж.Батсуурь гишүүн сууж байсан. АН-ын бүлгээс Б.Гарамгайбаатар л ирэх юм. Байхгүй гишүүний картыг хийж ирц бүрдүүллээ. Зарим гишүүд дөрвөн ширээний ард гүйж кноп дарж байна.

УИХ-ын дарга гурван орлогчтой. Нам, эвслийн ажлыг зохицуул гэж та нарыг томилсон. Энэ бүхнээ ярилцаач ээ. Р.Гончигдорж дарга аа, та картаа хийснээр шийдээд явна гэдэг чинь сөрөг хүчин орж ирэхгүй байна гэсэн санаа. Одоо сонгуулийн асуудлаа ярьж, хуулийн хэлэлцүүлгээ хийгээч ээ. Юу яасан геодези вэ. Аминд тулсан асуудал сонгууль боллоо.

УИХ өөрөө сонгуулийн хэлэлцүүлгийг тодорхойгүй явж байгаа нь улс төрийн тогтворгүй байдлыгбий болголоо. Өнөө маргаашдаа бонгуулийн хуулийг хэлэлцэх нь нэг номерын асуудал. Одоо бусад бүх зүйлээ зогсоо" хэмээн “үүрэг” өгөв. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байна.

Гэхдээ одоо Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн асуудлаар санал хураалт явуулъя. Дараагаар нь Шүүх байгуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулъя.

Учир нь цаг хугацаатай асуудал" гээд Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

Үүний дараа Шүүх байгуулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Уг хууль батлагдсан нөхцөлд Давж заалдах шатны шүүх нэмж байгуулагдах юм.

Давж заалдах шатны 19 шүүхийг26, дүүргийн найман шүүхийг 16 болгож, улсын хэмжээнд нийт 15 шүүхийг шинээр байгуулах юм. УИХ-ын чуулганаар дээрх хуулийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Үдээс хойш УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдаж сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах нь зөв гэдэг дээр санал нэгдэн ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсэг хуралдсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан, УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжлэв.

Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН- аас гарч буйгаа мэдэгдсэнийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав. Иймд УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" бүлгийн үйл ажиллагаа албан ёсоор дууссан. Ингээд Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.

Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дэмжигдсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан. Үүний дараа гишүүд асуулт асууж хариулт авав. УИХ-ын гишүүн Л .Эрдэнэчимэг "Дээрх хуулийн өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн квотыг бууруулж 20 хувь болгосон.

Ажлын хэсэгт багтсан гишүүдийн нэрийг хэл. Нэр бүхий зургаан намын байгууллагаас шаардлага ирүүлсэн. Шаардлагыг гишүүн бүрт тараасан” гэв. Үүнд УИХ-ын гишүүн А.Бакей “Ажлын хэсэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Дэмбэрэл, Н.Батбаяр, О.Баасанхүү болон миний бие багтсан.

Хувь тогтоох нь буруу, намууд нэр дэвшүүлэхдээ эрэгтэй 30 хувь, эмэгтэй 70 хувь гэж нэр дэвшүүлэх боломжтой гэж үзээд энэ асуудлыг нээлттэй үлдээсэн" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан "Холимог тогтолцоог аваад үлдэх боломж байгаагүй юу. Хуулийн олон заалт дээр өөрчлөлт оруулахгүйгээр явах боломж бий юу" гэхэд Н.Энхболд гишүүн "Ажлын хэсэг Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтэд шууд хөндөгдөж байгаа асуудлыг ярилцсан.

Тал талаасаа ярилцаж байгаад Цэцийн дүгнэлт болон олон нийтийн хүлээлтэд нийцнэ гэж үзсэн" гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ардчиллын өнгөн дээр ингэж эмэгтэйчүүдээ ад үзэж болж байгаа юм уу, эрчүүд ээ. Би зөвхөн өөрсдийгөө хэлсэнгүй. Олон эмэгтэйчүүдийг төлөөлж асуулаа.

Сонгуулийн жижиг биш томсгосон тойргоор явуулж өгөөч гэж бидний 11 гишүүн хүсэлт тавьсан. Үүнийг харгалзаж үзсэн үү” гэж асуулаа. Үүнд А.Бакей гишүүн "Үндсэн хуулийн Цэц ийм шийдвэр гаргаагүй байсан бол эмэгтэйчүүдийн квотын тоо хэвээрээ байх байсан. Гэвч Цэцийн дүгнэлт нэгэнт гарсан болохоор хуулиа дагаж байгаа" гэв.

Ингээд гишүүд  асуулт асууж дуусаад санал хураалт явуулахад гишүүдийж олонх дэмжсэн санал өгснөөр Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-ын сонгуулийг жижиг мажоритар тогтолцоогоор явуулахаар тогтов.