2016.06.13

“Цаг үе үзэл бодол”- УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

“Цаг үе үзэл бодол” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин оролцлоо.

УИХ-ын тоймыг өнөө үед хэр зөв тоймлож байна вэ?

Дүгнэлт хийх эрх нь уншигчдад л байх ёстой. Сэтгүүлчийн хувьд болсон явдлыг болсноор нь л мэдээлэх нь зөв.

Сүүлийн үед үүсч буй гажуудлыг улстөрчдөд байна гэж боддог уу эсвэл ХМХ-үүдэд байна уу?

Улстөрчдөд өөрсдөд нь бий. Хурлын зохион байгуулалттай холбоотой. Сэтгүүлч хүн сонин, сонирхолтой зүйлд л дуртай байдаг. Тэднийг буруутгаад байх зүйл байхгүй. Би ч өөрөө тийм л байсан.

УИХ-ын ажил хэрэгч чанар багасаад, олон түмэнд шударга болж харагдах гэж шугамнаасаа гажаад байх шиг санагддаг.

Энэ дөрвөн жилд гарсан хуулиудын сайн бөгөөд муу талыг хэрхэн дүгнэх вэ?

Хамгийн сайн хууль нь сүүлд батлагдсан  “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль” л гэж бодож байна. Уг хуульд нилээн томоохон асуудлуудыг тусгасан.