2016.08.05

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхантай ерөнхий сайд уулзалт хийлээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар өчигдөр Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа.

Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар  өчигдөр /2016.08.05/ Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр төлөөлөгчид салбартаа тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм. Төр засгаас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийг эдийн засгийн чиглэлд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр,төсвийн байгууллагууд дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг гадаадын улс орноос худалдан авахгүй байх чиглэл өгснийг энэ үеэр хэлсэн юм.

Хөдөө аж ахуйн салбарынхантай ганцхан удаа  уулзалт хийгээд өнгөрөх биш цаашид салбар, салбараар нь хүлээн авч уулзана гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.Тус уулзалтын үеэр  мэргэжлийн холбооны удирдлагуудын зүгээс мэргэжлийн холбоодод итгэл үзүүлж төрийн зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх талд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн. Мөн газар тариалан, мах махан бүтээгдэхүүн, ойн сан, барилгын салбар, жижиг дунд үйлдвэрлэл гээд энэ салбарын бүх төлөөллүүд өөр өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, салбарын өмнө тулгамдаад буй асуудал,гарах арга замын талаар санал солилцлоо.Уулзалтын төгсгөлд  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын урилгыг хүлээн авч, дөрвөн цагийн турш  салбарынхаа жаргал зовлонг ярилцсанд баярлалаа.

Миний хувьд ганц л зарчим барьж ажилладаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж манай ард түмэн ярьдаг.  Тийм ч учраас өнөөдөр та бүхнийг урьсан юм. Цаашдаа энэ уулзалтыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Энэ бол зөвхөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахаас гадна  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа  олон салбар, жижиг дунд үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг  Загсийн газар ямар байдлаар бодож төлөвлөх вэ гэдгийг хэлэлцэх зөвлөгөөн уулзалт гэж би хувьдаа ойлгож байгаа.  Ямар ч байсан бизнес эрхлэгчдээ  дэмжсэн жижиг ч болов бодлогыг Засгийн газар авч хэрэгжүүлээд эхэлсэн гэлээ.

  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат  2000 оноос хойш хамгийн хурдан хугацаанд бүрдсэн Засгийн газар болсныг онцолсон. Ерөнхий сайдаа ес, үүнээс хойш 20-иод хоногийн дотор Засгийн газраа албан ёсоор бүрдүүлсэн. Эдийн засаг хямралтай үед шинэ Загсийн газар нэлээд хурд, санаачилгатай ажиллах зарчмыг баримталж байгааг тэрбээр хэлсэн.  Мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг ахалж байгаагаа тэрбээр энэ үеэр дуулгасан. Тиймээс уулзалтад ирсэн, үг хэлсэн хүмүүсийн санаа оноо Засгийн газрын үйл аижллагааны мөрийн хөтөлбөрт тусна гэдгийг хэлсэн.ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн уулзалтыг  зохион байгуулсан болон хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлээд  Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  салбарынхныхаа саналыг багтаах болно гэлээ. 

 Салбар яамны зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр туссан бодлогыг үйл ажиллагааныхаа чиглэл болгож ажиллана гэдгийг ч тодотгосон. Үүний тулд яамныхаа  бүтцэд багахан өөрчлөлт оруулсан гэлээ. Тухайлбал,  Жижиг дунд үйлдвэрийн газар дээр Жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг зохицуулах газар гэж  оруулсан байна.  Ингэснээр жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг дэмжих үүднээс энэ өгүүлбэрийг оруулсан гэлээ. Мөн Хөнгөн үйлдвэрийн бодлого, худалдаа үйлчилгээний газар гэж нэмж оруулсан байна. Өмнө нь тус яаманд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ганцхан Хүнсний үйлдвэрийн бодлого, хэрэгжилтийн газар, Аж үйлдвэрийн яаман дээр Жижиг дунд үйлдвэрийн газар гэж байжээ. Үүн дээр  хоёр газрыг бодлогоор нэмснээр үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдээ дэмжих зорилгоор бүтэцдээ хоёр газрыг нэмсэн гэлээ. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд салбарынхаа эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг ирэх долоо хоногт хүлээн авч уулзана гэдгээ хэлээд  ХХААХҮЯ хэзээд та бүхний өмнө нээлттэй байх болно гэлээ.Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөдөө аж ахуйн салбарынтөлөөллийг хүлээн авч уулзлаа Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар  өчигдөр Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төлөөлөгчид салбартаа тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм. Төр засгаас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийг эдийн засгийн чиглэлд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр,төсвийн байгууллагууд дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг гадаадын улс орноос худалдан авахгүй байх чиглэл өгснийг энэ үеэр хэлсэн юм. Хөдөө аж ахуйн салбарынхантай ганцхан удаа  уулзалт хийгээд өнгөрөх биш цаашид салбар, салбараар нь хүлээн авч уулзана гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.Тус уулзалтын үеэр  мэргэжлийн холбооны удирдлагуудын зүгээс мэргэжлийн холбоодод итгэл үзүүлж төрийн зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх талд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн. Мөн газар тариалан, мах махан бүтээгдэхүүн, ойн сан, барилгын салбар, жижиг дунд үйлдвэрлэл гээд энэ салбарын бүх төлөөллүүд өөр өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, салбарын өмнө тулгамдаад буй асуудал,гарах арга замын талаар санал солилцлоо.Уулзалтын төгсгөлд  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын урилгыг хүлээн авч, дөрвөн цагийн турш  салбарынхаа жаргал зовлонг ярилцсанд баярлалаа. Миний хувьд ганц л зарчим барьж ажилладаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж манай ард түмэн ярьдаг.  Тийм ч учраас өнөөдөр та бүхнийг урьсан юм. Цаашдаа энэ уулзалтыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Энэ бол зөвхөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахаас гадна  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа  олон салбар, жижиг дунд үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг  Загсийн газар ямар байдлаар бодож төлөвлөх вэ гэдгийг хэлэлцэх зөвлөгөөн уулзалт гэж би хувьдаа ойлгож байгаа.  Ямар ч байсан бизнес эрхлэгчдээ  дэмжсэн жижиг ч болов бодлогыг Засгийн газар авч хэрэгжүүлээд эхэлсэн гэлээ.  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат  2000 оноос хойш хамгийн хурдан хугацаанд бүрдсэн Засгийн газар болсныг онцолсон. Ерөнхий сайдаа ес, үүнээс хойш 20-иод хоногийн дотор Засгийн газраа албан ёсоор бүрдүүлсэн. Эдийн засаг хямралтай үед шинэ Загсийн газар нэлээд хурд, санаачилгатай ажиллах зарчмыг баримталж байгааг тэрбээр хэлсэн.  Мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг ахалж байгаагаа тэрбээр энэ үеэр дуулгасан. Тиймээс уулзалтад ирсэн, үг хэлсэн хүмүүсийн санаа оноо Засгийн газрын үйл аижллагааны мөрийн хөтөлбөрт тусна гэдгийг хэлсэн.ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн уулзалтыг  зохион байгуулсан болон хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлээд  Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  салбарынхныхаа саналыг багтаах болно гэлээ.  Салбар яамны зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр туссан бодлогыг үйл ажиллагааныхаа чиглэл болгож ажиллана гэдгийг ч тодотгосон. Үүний тулд яамныхаа  бүтцэд багахан өөрчлөлт оруулсан гэлээ. Тухайлбал,  Жижиг дунд үйлдвэрийн газар дээр Жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг зохицуулах газар гэж  оруулсан байна.  Ингэснээр жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг дэмжих үүднээс энэ өгүүлбэрийг оруулсан гэлээ. Мөн Хөнгөн үйлдвэрийн бодлого, худалдаа үйлчилгээний газар гэж нэмж оруулсан байна. Өмнө нь тус яаманд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ганцхан Хүнсний үйлдвэрийн бодлого, хэрэгжилтийн газар, Аж үйлдвэрийн яаман дээр Жижиг дунд үйлдвэрийн газар гэж байжээ. Үүн дээр  хоёр газрыг бодлогоор нэмснээр үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдээ дэмжих зорилгоор бүтэцдээ хоёр газрыг нэмсэн гэлээ. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд салбарынхаа эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг ирэх долоо хоногт хүлээн авч уулзана гэдгээ хэлээд  ХХААХҮЯ хэзээд та бүхний өмнө нээлттэй байх болно гэлээ.