Ц.Дашдорж сайд Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллав
2012.02.14

Ц.Дашдорж сайд Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллав

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж өнөөдөр харьяа агентлагуудад ажиллаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудад тодорхой чиглэл өглөө. Сайдын ажил 10.00 цагт Иргэний нисэхийн ерөнхий газрын үйлдвэрлэлийн гол цэгийн нэг “Чингис хаан” Олон улсын буудлаас эхэллээ. 

Тэрээр орон нутгийн болон олон улсын явагчдын танхимын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ онд тус нисэх буудлаас бууж хөөрөх нислэгийн тоо 14700, иргэний нисэхийн зорчигч урсгал 890761, ачаа тээвэрлэлт 772,2 тоннд хүрч буудлын ачаалал эрс нэмэгдсэн ч байгаа хүчин чадлаа нэмэгдүүлэх, зорчигчдын ая тухтай байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн олон ажил бий гэдгээ салбарын удирдлагууд танилцууллаа.

Үүний дараа ЗТБХБ-ын сайд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний төв, Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт, зохицуулалтын албаны үйл ажиллагаатай танилцаж, тус салбарт нислэгийн удирдлагыг бодитоор хянах системийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж, “Чингисхаан” буудалд хөөрч буух нислэгийг удирдах төвөөр орсон юм. Монгол Улсын агаарын зайгаар 2006 онд 54570 агаарын хөлөг өнгөрч байсан бол өнгөрсөн онд 77975 мянган агаарын хөлөг өнгөрөлтийн нислэг үйлдэж, 104 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.