2017.02.10
Н.Учрал: Бантан болгосон хуулийг гурилтай шөл болгох гэж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал ирэх 7 сарын 1 хэрэгжиж эхлэх 2015 онд баталсан хууль бол "Жинхэнэ бантан" болсон хууль учраас зайлшгүй энэ нэмэлт өөрчлөлтийг оруулах ёстой. Цаашлаад ирэх 3 жилд шинэчлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал
Энэ төсөл шинэчлэсэн найруулга биш харин 2015 оны 12 сарын 3-нд батлагдсан Эрүүгийн хуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдож энэ "бантан" болсон хууль гэж хэлж байна. Харин өмнөх Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачилж, батлуулсан энэ Эрүүгийн хууль жинхэнэ "бантан" болсон хууль байсан байна. Тэр бантанг нь энэ удаа гурилтай шөл болгох гэж оруулж ирсэн байгаа нь энэ нэмэлт өөрчлөлт.
2015 оны хуулиар эрүүгийн эрхзүйн уламжлалыг эвдсэн, хорин ялын хугацааг 7 хоног болгож шоронгийн ачааллыг нэмсэн, хүн бүрийг 7 хоногийн хорих ял эдлэхээр зохицуулсан. Мөн Эрүүгийн хуулийн үндсэн зарчмуудаа эвдсэн. Авилгын гэмт хэргийг хуулиас хассан. Гэмт хэргийн ангиллыг алга болгосон гээд олон "бантан" бий. Энэ бүхнийг засахаар энэ төсөл орж ирсэн.
Энэ нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй бол ирэх 7 сарын 1 ээс энэ 2015 онд баталсан "бантан" хууль хэрэгжиж эхэлнэ.
Өнөөдөр хорих ангид энэ хуулийг батлагдахыг хүлээж байгаа олон хүмүүс байна. Эрүүгийн хууль нь хүний амь нас, амьдрал ахуйтай холбоотой байдаг. Дураараа судалъя, судалъя гэж хойшлуулаад байдаг хууль биш.
Тиймээс өнөөдөр хуулийн анхны хэлэлцүүлгийг хийгээд, завсарлагааны хугацаанд ажлын хэсэг ажиллаж "бантан" болсон хуулийг хэрэгжих боломжтой болгохгүй бол болохгүй ээ.
2002 оны хуулийг олон хүн шүүмжилдэг. Гэхдээ энэ хууль Монголын эрүүгийн эрхзүйн уламжлалыг эвдээгүй хууль байсан шүү.
Тиймээс энэ дэг жаягтаа суурьлж, өмнөх хуулиудаа судлаж, мөн ОУ-ын гэрээ, конвецоор хүлээсэн үүргээ биелүүлсэн, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг агуулсан хуулийг гаргах нь УИХ-ын гишүүдийн үүрэг.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10