2008.11.02

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол Завхан нутгаа зорилоо

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон төр түшилцэж анхныхаа томилолтоор төрсөн нутаг Завхан аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзахаар Завхан аймаг, Тосонцэнгэл сумыг зорилоо.

Хатагтай УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дагуу “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай“, ”Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай,” Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай” хуулиудыг хэлэлцсэн санал дүгнэлтүүд ба хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар, Мөн хувь хүний ч, улс орны ч, дэлхийн дахины эдийн засгийн амьдралд гарсан их өөрчлөлтийн энэ цаг мөчид Завхан нутагт хийх энэхүү уулзалт нь “ Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын эдийн засаг , нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2009 оны төсөв”, “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсөв”, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэл батлах” зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж буй энэ үед нутгийн, хөдөөгийн ард иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг сонсохоор явж байгаа нь нэн онцлогтой юм.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар тодорхой саналуудаа хөдөөгийн хүн, иргэдтэйгээ хуваалцана гэж Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.