2017.10.27
Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Төрийн албаны тухай
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн юм.
Өнгөсөн 5 сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгтгэн ажлын хэсэг байгуулсан.
Энэүү ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулан байгуулсан. Гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Я.Санжмятав, С.Чинзориг нар ажилласан байна.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан уншиж танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2022
11.10
ТББХ-ны хуралдаан
2022
11.04
2017
10.27